Ж.Цолмон: Монгол тархи Монголоо аварна

Хүн төрөлхтөн он цагийн уртад бүхий л хөгжлийнхөө явцад нэг зүйл дээр итгэл үнэмшлээ өгсөн байдаг. Энэ бол шинжлэх ухаан. Шинжлэх ухааны хөгжлийн үйл явцад хүний үүсэл хөгжил тэр дундаа Монгол хүний бие организм, байгаль цаг уур, соёл, иргэншил нь бусдаас юугаараа онцлогтой вэ. Ийм асуултын хариуг, учир шалтгааныг олох эрэлд гарсан хатагтай бол Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Жадамбын Цолмон юм. Тэрбээр Монгол Улсын Шинжлэх ухааны академийн харьяа Тархи, судлалын хүрээлэнг анх санаачлан үүсгэн байгуулж анхны захирлаар нь гурван жилийн өмнө буюу 2021 онд томилогджээ. Энэхүү хүрээлэнгийн гол цөм нь  Монгол хүний тархи, сэтгэл судлалыг шинжлэх ухааны төвшинд судална гэсэн үг. Тодруулж хэлбэл, “Монгол тархи, Монголоо аварна” гэсэн  ухаалаг философийг тэрээр дэвшүүлж шинжлэх ухааны суурь ойлголтод нутагшуулах,  дэлхийн төвшинд монгол хүний ур ухаан ямар хөгжилтэй гэдгийг батлах, нотлох гэсэн шинэлэг, орчин үеийн технологид суурилсан анагаахын салбарт гарч буй хамгийн томоохон өөрчлөлтийн нэг билээ. Тархи судлалын шинжлэх ухааныг энгийнээр тайлбарлавал, хүний оюун ухаан уураг тархины үйл ажиллагааг молекулын түвшнээс угсаатан хоорондын нийгмийн харилцааны түвшинд хүртэл нарийн судалдаг биологи, хими, физик, математик зэрэг шинжлэх ухаануудын суурилдаг хиймэл оюун ухаан, генийн инженерчлэл, сансрын биологи зэрэг орчин үеийн шинжлэх ухааны цөм болж байгаа шинжлэх ухаанытэргүүлэх чиглэл юм. Харин эмнэл зүйн талаас нь хүний тархи, мэдрэл, сэтгэцтэй холбоотой мянга гаруй өвчин эмгэг байгаа гэдгийг  эрдэмтэд нотлоод байгаа аж. Тиймээс нийгмийн өөрчлөлтийг дагасан монгол хүний тархи, сэтгэл судлалыг тусад нь судлах зайлшгүй хэрэгцээ шаардлагатай гэдгийг мэргэжлийн эксперүүд онцолж буй.
Монгол Улсын нийт хүн амын 2 хувь буюу 68 мянга гаруй хүн сэтгэцийн эмгэгтэй, ойролцоогор нэг хувь нь мэдрэлийн эмгэгтэй гэсэн тооцоо байна. Үүний зэрэгцээ архаг мэдрэлийн ядаргаа 18-65 насны хүн амын дунд 20 хувь гэж тодорхойлж эхэлсэн нь төрийн бодлогод хүн ам зүйн эрүүлмэндийн асуудалд анхааруулга дохио өгч эхэлжээ.  Хүн амын дундах тархи, сэтгэл судлалын эмгэгийгоношлох, эрт илрүүлэх, эмчлэх, урьдчилан сэргийлэх, мэдлэг олгох, дадал төлөвшүүлэх, тусламж үйлчилгээг сайжруулах асуудлыг энд хөндөж байгаа хэрэг. Үүний тулд Тархи сэтгэл, судлалын салбарын үндэсний мэргэшсэн боловсон хүчнийг дэлхийн шилдэг их дээд сургуулиудад бэлтгэж, улмаар дотооддоо бэлтгэх, оношилгоо эмчилгээний орчин үеийн шинэлэг стандартуудыг нэвтрүүлэх, гаднын боловсролын тогтолцоонд сэтгэл судлалын үндсэн ойлголт өгөх,  үндэсний эрх ашгийг дээдэлсэн эрхэм үйлсийн эхлэл тавигдсан гэсэн үг. Энэ их үйлсийн хаалгыг Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Ж. Цолмон анх удаа нээж өгснөөрөө “Монгол Улсад  тархи судлалын орчин үеийн технологийг нутагшуулах судалгааны платформ үүсгэж, үндэсний боловсон хүчин бэлтгэх шинэ боломж гарсан” гэж шинжлэх ухааны салбарынхан ихээхэн олзуурхан хүлээж авч байна.

 

“ОХИДЫН ВАКЦИН “
 

Уг нь олон улсын нэршил нь “ Gardasil”. Гэхдээ олон нийтийн дунд “ Охидын вакцин” гэдгээр нь мэднэ. 2012 онд (12 жилийн өмнө)  монгол эмэгтэйчүүдийн дунд тохиолддог хорт хавдрын хоёрт умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл бүртгэгдэж, одоо ч хэвээр байна. Умайн хүзүүний хорт хавдар 3, 4 дүгээр шатандаа оношлогдож, өвчлөхгүй байж болдог өвчнөөр эмэгтэйчүүд маань өвчилж, маьдралын мөнх бусыг хар залуугаараа үзүүлэн хайрт хань, энхрий үрсээ орхисоор байна. “ Gardasil” вакциныг гурван тунгаар хийдэг бөгөөд нэг тун вакцин нь 100-150 ам. долларын өртөгтэйтул манай ард түмэн хэзээ ч худалдаж авч хайрт хань, хайртай охидоо аймшгийн тэр хавдар өвчнөөс хамгаалж чадахгүй. Тийм төнгөний боломж бидэнд одоо ч байхгүй байхгүй байсаар байна. Харин Профессор Ж.Цолмонгийн санаачлагаар АНУ-аас буцалтгүй тусламжаар Монголын Мянганы Сорилтын Сангийн эрүүл мэндийн төсөл дээр нэмэлтээр 3,6 сая ам, долларын өртөг бүхий ДЭМБ болон АНУ-ын Хүнс, эмийн хяналтын газраас зөвшөөрөгдөсөн, ДЭМБ-ын стандартыг хангасан, аюулгүй, үр дүнтэй, вирүсийн ДНХ буюу биологийн бүтээгдэхүүн агуулаагүй, биеийн сэдэ халдварлах буюу өвчлүүлэхгүй зөвхөн дархлаа тогтоодог вакцин болох “Gardasil” вакциныг 11-15 насны нийт 14500 гаруй охидынхоо 10 хувьд нь үнэ төлбөргүй тарих Засгийн Газрын шийдвэрийг гаргуулж вакцинжуулах ажлыг эхлүүлсэн юм. Тухайн үед “ Гал үндэстэн холбоо”-ын эмэгтэйчүүд  олон нийтийн дунд эргэлзээтэй мэдээлэл тарааж бусад орнууд энэ вакциныг  хийлгэхгүй байгаа, охид дээрээ вакцины туршилт хийлээ гэсэн эцэс төгсгөлгүй, судалгаагүй мэдээллийг ор үндэсгүй тараасны  улмаас эл   бодит бус мэдээллүүдийг  үгүйсгэхийн тулд өөрийн   хоёр охиноо олон түмний нүдэн дээр вакцинд хамруулж, хэвлэл мэдээллээр баталгаажуулан  харуулсан юм.  Түүний энэ зоримог, хүчтэй  шийдвэр нь энэ “Gardasil”вакцин найдвартай вакцин болохыг нотолсон нотолгоо бас ирээдүй хойч үеийнхний төлөө хийсэн гэгээн хөрөнгө оруулалт, иргэний зориг байлаа.. Манайх шиг улс орон уг вакциныг төсөвтөө суулган дархлаажуулалтын товлолд оруулахгүй бол ард түмэнд минь түрүүн хэлсэнчлэн боломж байхгүй юм. Товлолд оруулах асуудлыг анх тавьж байсан хүн бол професор Ж.Цолмон юм. Ингэснээр  Монгол Улс ирээдүй хойч үе охидынхоо эрүүл мэндийн төлөө хийж байсан томоохон ажлын нэг хэмээн тооцогдож байв. Уг вакциныг дэлхийн 136орон хэрэглэж байгаа бөгөөд үүнээс 35 орон үндэснийхээ товлолд багтаагаад байгаа аж. Зөвхөн охид төдийгүй өсвөр насны хөвгүүдийгвакцинжуулалтад хамруулсан байна. Яагаад гэвэл умайн хүзүүн хорт хавдар үүсгэгч вирүсийг эрэгтэйчүүд тээж явдаг байна. Дэлхийн шинжлэх ухааны салбарт шинээр нэвтэрсэн, хорт хавдрынөвчлөлтийг вакцины тусламжтайгаар урьдчилан сэргийлж болохыг эрүүл мэндийн салбарт  зоригтойгоор нэвтрүүлж чадсан   нь тухайн үед Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байсан Ж.Цолмон юм. 
Мэргэжлийн Засгийн газрын  дэд сайдаар гурван засагт улиран ажиллах хугацаандаа эрүүл мэнд рүү чиглэсэн гадаадын олон төслийн үр шим, Монголын хойч ирээдүйд хэрхэн үлдэж болдог бодит жишээнүүдийнх нь нэг нь бөгөөд түүний анагаахын шинжлэх ухааны салбарын  мэргэжлийн боловсон хүчин гэдгээ давхар нотолсон бас нэг алхам байв.  Гэхдээ энэ том ажил эхлүүлсэн ч вакцинжуулалтын аяны үйл явц шулуун дардан яваагүй билээ. Дараагийн засгийн газар гарч ирээд вакцинжуулалтын ажлыг зогсоож вакциныг бүгдийг нь үхүүлж 4000 мянган эхийн амийг өнгөрсөн 12 жилийн хугацаанд авсан асар том эмгэнэл болсон юм.  

 

ЗӨВХӨН ЦАГ ХУГАЦАА  УРВАЛТГҮЙ...  
 

Монгол Улсын социализмын үе, ардчилсан нийгмийн 25 жил буюу хагас зууны Монгол Улсын хөгжил дэвшил болоод дэлхий нийтийн томоохон үйл явдлуудыг бодит хүний амьдрал дээр тулгуурлан бичсэн “Цагийн зурвас” номын зохиогч нь Ж. Цолмон хатагтай юм. Тэрбээр энэ номоо баринтаглаж авахын өмнө  Монгол Улсын Ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Гадаад харилцааны сайд асан, ахмад дипломатч Ц.Гомбосүрэн, УИХ-ын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайд, Монгол Улсын гавьяат багш, эдийн засгийн ухааны доктор, профессор С.Ламбаа, БСШУС-ын сайд, ШУА-ийн Тэргүүн дэд Ерөнхийлөгч, ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич агсан Г.Чулуунбаатар зэрэг нэр 

нэр хүндтэй найман эрхмүүдээр уншуулж сэтгэгдлийг нь авч “хэвлүүл” гэсэн үгийг сонссоны дараа өөртөө номоохэвлүүлэх зөвшөөрөл өгсөн гэдэг. Яагаад гэвэл эдгээр хүмүүс өөрийн бий болгосон орон зай, хийж бүтээсэн арвин их үйлсээрээ хэнээс ч хараат бус байх тийм эрхийг ард түмнээрээ баталгаажуулсан хүмүүс юм. Зохиогч “ Цагийн зурвас” номынхоо эхлэлд “Би өөрийн амьдрал дээр тулгуурлан сүүлийн хагас зууны турш Эх оронд минь болон дэлхий нийтэд, нэгт, миний хувьд чухал гэж үзсэн, хоёрт, нийт монголчуудын сэтгэлд нийтлэг байдлаар үлдсэн, гуравт, эх оронд минь түүхэн ач холбогдол бүхий дотоод, гадаадын үйл явдлуудыг он цагийн дарааллын дагуу бичиж энэхүү номоороо дамжуулан хүргэж байна” гэж хэлсэн байдаг.  Хамгийн гол нь “Цагийг ухрааж болдоггүй, цагийн дундуур орж болдоггүй, цаг ар араасаа хөврөн урсдаг.  Энэ бол эргэлт буцалтгүй үргэлжилдэг, хэзээ ч хазайдаггүй, бас хэзээ ч зогсдоггүй. Гэхдээ энэ цаг хэмжээтэй бөгөөд хаа нэгэн газарт зогсохыг үгүйсгэхгүй. Тэрхүү урт замын өчүүхэн хэсэгт бид оршиж байна. Надтай хамт цагийг элээж буй энэ бүхэн он цагийн нэгэн зурвас юм. Миний ном ганц дурсамж биш. Би өнөө цагийн түүхийг л одоо цаг дээр нь бичихийг хичээсэн, мөн ирээдүйдээ бичсэн зурвас юм” гэжээ.  “Цагийн зурвас” ном нь  2017 онд хэвлэгдсэн, гурван дэд бүлгээс бүрдсэн, 640 хуудастай, Монголын улстөрчдийн 650 хүний нэрс багтсан гэдгээрээ онцлогтой. Тухайн үедээ номын жагсаалтыг тэргүүлсэн төдийгүй   орчин цаг үеийн шинэлэг бүтээл болж чадсан гэдгийг утга зохиол судлаачид дуу нэгтэй хүлээн зөвшөөрдөг билээ. Тус ном аудио хэлбэрээр гарсан нь олзуурхууштай.  
 

 

УЛС ТӨРЧ, УДИРДАГЧ ХҮН БУДГААР БУДАГДАХГҮЙ 
 

Монгол төрд улс төрийн ачаа үүрнэ гэдэг тийм ч амар зүйл биш юм. Төрийн босго өндөр учраас энэ босгыг давахын тулд олон жил өөрийгөө бэлтгэж чадсан хүний нэг бол өнөөдрийн “Шинэ нам”-ындэд дарга, “ШИНЭ НЭГДСЭН ЭВСЭЛ”-ийн Ерөнхий менежер Ж.Цолмон  гэж тодорхойлдог. Түүнийг хүний их эмч, эрдэмтэн-багш, улс төрчийн чадварыг хослуулсан цөөн эмэгтэйчүүдийн нэг гэж үздэг. Өөрийн үзэл бодол үнэт зүйлсийнхээ төлөөүргэлж чин шударга байж, аливаа зүйлийн төгсгөлийг харж санаа нь амардаг энгийн хэрнээ гайхалтай чанар түүнд бий. Тийм учраас өнөөдрийн улс төрч Ж.Цолмонг бүтээсэн биз ээ. Нэлээд хэдэн жилийн өмнө санагдаж байна. Хөдөө орон нутагт яаралтай эмнэлгийн дуудлага авчээ. Тэгсэн замд машин нь эвдрээд зогсчихож.  Жолооч нь машинаа засч байгаа нэрийдлээр бага зэрэг архи уучихсан гэнэ. Үүнийг нь мэдсэн Цолмон машинаа өөрөө бариад зам мэдэхгүйгээс болж 150 км төөрч 1000 гаруй км туулж зорьсон газартаа хүрчээ. Ингээд замд ханилгаагүй, хариуцлага алдсан жолоочдоо ийн хэлсэн гэдэг. “ Цагаасаа өмнө шархадсан цэргийг зам дээр бууддаг нь цэргийн даргын үүрэг. Би том зорилготой, бусдын төлөө явж байна. Тийм болохоор чи эр хүн бол амьд очоорой” гэж хэлээд машинаасаа буулгаад өөрөө хүссэн газраа саадгүй хүрсэн гэдэг. Арав хоногийн дараа дарга, жолооч тааралдаж инээлдээд салсан гэсэн. Түүний энэ эрс шийдэмгий зан чанарыг олон хүн үнэлдэг. Улс төрийн анхны замнал нь МАХН-ын гишүүний батлах авснаар эхэлжээ.  1998 онд намд элссэнээсхойш Монголын оюутны холбоог сэргээн ажиллаж, Азийн оюутны холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдож явсан залуу эрдэмтэн юм. Түүний дараа МАН-ын Бага хурлын гишүүнээр 15жил, Удирдах зөвлөлийн гишүүнээр 5 жил, НАМЭХ-ны дэд тэргүүнээр 9 жил, НАМЭХ-ны Удирдах зөвлөлийн гишүүнээр 13 тус тус тасралтгүй ажиллаж явсан нь улс төрийн тогоонд чанагдсан хат суусан улс төрч гэдэг нь харагдаж байна. Гэвч тодорхой ашиг сонирхлын үүднээс нэгдэн нийлдэг явцуу бүлэглэлүүдийн эгнээнд нийлэн уялдахыг түүний төрөлх зан, эцэг, эхээс олгосон хүмүүжил огтхон ч зөвшөөрөөгүйн учир олон жил чин сэтгэлээсээ хамтран зүтгэсэн МАН-ыг орхихох нь зүйтэй гэж үзсэн байна. Зөвхөн намын ажлыг нэгдүгээрт эрэмбэлэхгүйгээр өөрийн мэдлэг, боловсролоо тасралтгүй  дээшлүүлснээр орос, англи, франц хэлийг төгс эзэмшжээ. Түүний аав З.Жадамба нь НҮБ, ДЭМБ-д бүсийн захирлын хэмжээнд хүрсэн анхны монгол хүн бөгөөд өнөөг хүртэл түүний амжилтад хүрсэн хүн хараахан гараагүй байна. Ээж Хорлоо нь нярайн хүүхдийн их эмч. Гэр бүлээрээ анагаах ухааны салбарт оюун ухаан, чадвар, мэдлэгээ зориулж ирсэн сэхээтэн гэр бүлийн төлөөлөл юм.  

Ж.Цолмон 1996 онд Анагаах ухааны их сургуулийг магистр,  Бүх Энэтхэгийн Анагаах ухааны эрдэм шинжилгээний хүрээлэнд эрүү нүүрний гажиг заслын мэргэжлээр төгсчээ. 1997 онд Токиогийн Анагаах ухааны их сургуульд суралцаж байхдаа “  Монгол Япон хүүхдүүдийн байнгын шүд, шүдлэлтийн зүй тогтол” сэдвээр харьцуулсан сургалтын хөтөлбөр хийснээр олон улсын эрдэмтэн, эрдэм шинжилгээний салбарынхны анхаарлыг татаж чадсан билээ. Тэрбээр 2007 онд Эрүүл мэндийн яамны дэд сайд, 2012 онд “HEL” нүүр амны эмнэлгийн зөвлөх эмч, 2016 онд Боловсрол, соёл шинжлэх ухааны яамны Сайдын зөвлөх, 2018 онд АШУҮИС-ийн захирал, 2020 онд  МАН-ын даргын зөвлөх, 2021 оноос Шинжлэх ухааны академийн Тархи, сэтгэл судлалын хүрээлэнгийн захирлаар тус тус ажиллаж байна. Ажилласан газар бүртээ сэтгэл зүрхээ шингээж, мэдлэг боловсролоо ийнхүү зориулсаар ирснийг батлах эрдмийн зэрэг цол түүнд бий. Анхны магистрын зэргээ Анагаах ухааны чиглэлээр хамгаалж үүний дараагаас Анагаах ухааны доктор, Дэд профессор, Монгол Улсын зөвлөх зэргийн эмч, профессор, Анагаахын шинжлэх ухааны докторын зэргийг хүртсэн оюунлаг сэхээтэн билээ. 
 

Төр нийгмийн үйл хэрэгт хоёргүй сэтгэлээр зүтгэж, түмэн олны хайр итгэлийг ийнхүү дааж яваа Жадамбын Цолмон бол ирээдүй хойч үеийн “Шинэ Монгол”-ын заяаг түшилцэх нэр хүндтэй үүрэгт ялагдах эрхгүй, “Улс төрч, удирдагч хүн будгаар будагдахгүй”  гэсэн үндсэн зарчмынхаа  тугийг  нь өргөж, тулгыг нь асаах эрх түүнд бий.  

С.Ууганбаяр

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • АШУҮИС-ийн багш (127.0.0.1)

    2024-06-21

    Өөрөө энэ бичүүлсэндээ итгэдэг л байх даа. Жинхэнэ оюуны өмчийн хулгайч. Нас барсан багшийн минь шавийн дууссан ажилд нэрээ албан тушаалаараа дарамталж тавиад, нэр нь ороо ч үгүй өгүүллийг өөрийн мэт хэвлэн нийтлээд….. таны бузрыг тоочвол энэ зай хүрэхгүй. Ёсзүйгүй үйлдлийг нь ил тод хэлсэн буурал багшийг минь хурлаас хөөсөн…… гээд хөвөрнө дөө. Монгол төрд худалч, хуурамч, нэг новш хэрэгтэй гэвэл л……