Аялал зугаалгын үед гол, усны ослоос урьдчилан сэргийлэх зөвлөмж
- 2024-07-01
- Нийгэм
- 0
Аялал зугаалгын үед гол, усны ослоос урьдчилан сэргийлээрэй.
Гэр бүл, найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай байх,
Хүүхдийг гол горхи, нуур, цөөрмийн ойр тоглуулахгүй, ганцааранг нь үлдээхгүй байх,
Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол руу орохгүй байх,
Булчин, шөрмөс татсан үед гол усанд орохоос татгалзах,
Гол горхи, нуурын усыг зориулалтын баталгаат зам, гүүрээр гатлах,
Голын эрэг дагуу байрлуулсан сануулга, самбаруудыг анхаарч зөвлөмжийг дагах,
Хийлдэг гудас, завь, тоглоом зэрэг голд зориулагдаагүй хэрэгслийг хэрэглэхгүй байхыг ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газраас анхааруулж байна.
Сэтгэгдэл (0)