Хотоос гарах замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэж байна

Үндэсний их баяр наадамтай холбоотой Хүй долоо худаг болон орон нутаг руу зорчих хөдөлгөөн нэмэгдэж Улаанбаатар хотоос гарах чиглэлийн замууд ачаалал аваад байна.

Иргэдийн хэвийн аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Цагдаагийн байгууллагаас биет зохицуулалтаар хөдөлгөөнийг зохицуулан ажиллаж байна.

Иймд иргэд та бүхэн бусдад хүндэтгэлтэй хандаж, замын хөдөлгөөний дүрмийг баримталж, хөдөлгөөнд соёлтой оролцоно уу гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)