Аялаж амарч яваа ард иргэдийг голын эрэг дагуу байрлахдаа үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна
- 2024-07-16
- Байгаль орчин
- 0
Долоодугаар сарын 16-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрний дагууд мөн Орхон голын адаг, Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Шишхэд, Хэнтий нурууны зүүн хажуугийн Хэрлэн / Өндөрхаан -Чойбалсан/, Хурх, Халх, Хангай нуруунаас усжих Онги, Чулуут, Байдраг, Идэр зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-30 см нэмэгдсэн байна.
Балж, Онон, Хэрлэн /Чойбалсан /, Ховд, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 15-25 см давсан байдалтай байна. 7 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ/Зүүнбүрэн-Сүхбаатар/ орчимд усны түвшин 20-25 см нэмэгдэх ханлагатай байна.
Ойрын өдрүүдэд Төвийн болон зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох тул сав голдрил дүүрэн элбэг устай байгаа гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэж, үерлэх мөн түүнчлэн хуурай сайр, гуу, жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэж байгаа тул малчид, аялаж амарч яваа ард иргэдийг голын эрэг дагуу байрлахдаа үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
2024-07-16
Сэтгэгдэл (0)