Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр 1.5 сая орчим цэцэг тарихаар төлөвлөжээ

Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр 15 нэр зүйлийн 1.5 сая орчим цэцэг тарихаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар мандарваа, хун цэцэг, хилэн цэцэг, алаг нүдэн, мандарваа, халгана, астра, бербиния, энхэлгэнэ, хумсан гэх мэт 15 төрлийн  1.2 сая  цэцгийг тариад байна. Мөн 3D хэмжээст 28 цэцэгт байгууламжийг байгуулаад байна.

Зарим иргэд цэцэгт байгууламжийг гишгэх таслах, гэрийн тэжээвэр амьтдаар сүйтгүүлэх үйлдлүүд гарч байна. Иймд иргэд та бүхэн цэцэгт байгууламжийн хийцлэлтэй болгоомжтой харьцаж, гэмтээхүй байх, цэцэгт байгууламж дээр гишгэхгүй байхыг уриалж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)