Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зуны Олимпын XXXIII наадмын нээлтэд оролцлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Франц Улсын нийслэл Парис хотноо болж буй зуны Олимпын XXXIII наадмын нээлтийн ажиллагаанд оролцлоо.

Энэхүү арга хэмжээнд нийт 60 гаруй улсын төр, засгийн тэргүүн, олон улсын байгууллагын удирдлага оролцов.

Бүгд Найрамдах Франц Улс нь Парис хотноо Олимпын наадмыг 3 дахь удаагаа зохион байгуулж байгаа ба Олимпын нээлтийн ёслол нь анх удаа цэнгэлдэх хүрээлэнд бус үзэсгэлэнт Сена мөрний дагуу болсноороо онцлогтой байв.

Олимпын наадамд оролцох нийт 184 улсын 10,500 тамирчид Сена мөрний дагуу 6 км замаар үргэлжлэх 160 завиар парад хийж оролцов.

Энэ удаагийн зуны Олимп нь 2024 оны 07 дугаар сарын 26-аас 08 дугаар сарын 11-ний өдрүүдэд болох ба манай улсын тамирчид чөлөөт бөх, жүдо бөх, бокс, буудлага, байт харваа, усанд сэлэлт, дугуй, хөнгөн атлетик, хүндийн өргөлт зэрэг спортын 9 төрөлд 33 эрх авч оролцож байна.

Харин ирэх 08 дугаар сарын 28-аас 09 дүгээр сарын 08-ны өдрүүдэд болох Паралимпын наадмын пара пауэрлифтинг, пара байт харваа, пара таеквондо, пара усанд сэлэлт, пара жүдо, пара хөнгөн атлетик зэрэг 6 төрөлд 10 эрх, нийт 44 эрхтэйгээр оролцоно.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (127.0.0.1)

    2024-07-29

    Парисын Олимпийн эргэн тойронд Парисын дуулиан намдахгүй байна. Өнгөрсөн Бямба гаригаас Ням гаригт шилжэх шөнө Парис болон өөр 3-4 хотод цахилгаан тасарчээ. Олимпын нээлтийн дуулиан ид өрнөж байхад дээр нь Сена мөрний ус бохир гэдэг дуулиан гарч иржээ. Олимпод оролцож буй хөнгөн атлетикийн тамирчид Сена мөрөнд сэлж дасгал сургуулилтаа хийх байсан боловч Олимпын тамирчдыг хариуцагчдаас Сена мөрнийг бохир гэж үзэн зөвшөөрөөгүй байна. Мөн зочид буудлын крантны усаар шүдээ угаахгүй байхыг анхааруулжээ. Зарим тамирчидын ходоод гэдэс нь өвдөж, Олимпод оролцож чадахгүйд хүрчээ. Герман, Швецарын тамирчид энэ талаар мэдэгджээ. Дээр нь тамирчдад өгч буй хоол муу, нэг хэвийн, амин дэм бага гэх мэт шүүмжлэлд өртөөд байна. Дэлхийн шилдэг тамирчид хоол ундандаа асар их ач холбогдол өгдөг бөгөөд, 'францын алдарт гал тогоо" хаана байна гэж гайхаж байна гэнэ. Францын Олимпын хамгийн том ивээн тэтгэгч АНУ-ын нэг компани Олимпын нээлтийн дараа мөнгөө татаж авсан нь нөлөөлсөн гэж ярьж байна. Энэ нээлтийг Э.Макрон мэдээгүй гэж зарим хүмүүс хамгаалж байгаа боловч, олны танил бизнесман, зарим улс төрчид хэлэхдээ, дэлхийн том үйл явдлын нээлтийг тус улсын ерөнхийлөгчид танилцуулахгүй өнгөрөх ёсгүй, тийм дүрэм ч байхгүй. Энэ бол Э.Макроны өөрийнх нь амьдралын зуршил, философи юм гэж бичиж байна. Олимп дөнгөж эхэлж байна. Энэ хооронд ийм зүйлүүд өрнөж байна. Өө нээрээ Парисын хулгайн асуудлууд. Өчигдөр Арабын нэг эрийн бэр 11 чемодантай галт тэргэнд суугаад бүгдийг нь хулгайд алджээ. Хэдийгээр хэрэгцээтэй байж болох ч 11 чемодан авч явах хэрэг байдаг ч юм уу