Ким Жөн Уны охин эцгийгээ залгамжлахаар бэлтгэгдэж байна
- 2024-07-30
- Дэлхий
- 0
ПЁНЬЯН, 2024 оны долоодугаар сарын 30 /DW/. Умард Солонгосын удирдагч залгамж халаагаа хэзээ нэг өдөр өгөхийн тулд том охиноо албан ёсоор бэлтгэж байна гэж Өмнөд Солонгосын хэвлэлүүдэд даваа гарагт бичжээ.
Ким Жү Э сүүлийн жилүүдэд эцгийнхээ хамтаар олон нийтийн өмнө хэд хэдэн удаа гарч ирсэн тухай Өмнөд Солонгосын Үндэсний тагнуулын албаны мэдээллийг эш татан Ёнап агентлаг уламжилсан байна.
Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны гэр бүл маш нууцлагдмал байдгаараа цуутай бөгөөд түүний гэргий Ри Соль Жу болон гурван хүүхдийнх нь талаарх мэдээлэл тун хомс байдаг. Ким Жү Э-г тэдний дунд хүүхэд гэж үздэг.
Үнэн хэрэгтээ өв залгамжлагчийн нэрийг 2013 онд Ким Жөн Унтай уулзсан Америкийн сагсанбөмбөгч Деннис Родманы мэдээллээс л барууны орнуудад мэддэг болжээ. Ким Жү Э-г 11-12 настай хэмээн таамагладаг байна.
Ким Жү Э 2022 оноос эхлэн пуужингийн үйлдвэртэй танилцах, цэргүүдтэй уулзах зэргээр олон нийтийн өмнө гарах үед нь эцгийгээ дагалдан явах болсон юм.
Охиныг олон нийтийн өмнө гаргасан нь Пёньянд өрнөж буй өрсөлдөөнийг дарах эсвэл Кимийн гэр бүлийг хаант засаглалын хэв маягаар харуулах зорилготой байсан гэж шинжээчид үзэж байна.
Ким Жөн Ун удирдагчийн албан тушаалаа эцэг Ким Жөн Ирээс залгамжлан авсан юм хэмээн Монцамэ агентлаг дамжууллаа.
Сэтгэгдэл (0)