Бейонсе вискиний шинэ брэндээ танилцуулжээ

ВАШИНГТОН, 2024 оны наймдугаар сарын 21 /CNBC/. Америкийн алдарт дуучин Бейонсе LVMH компанийн Moët Hennessy брэндтэй хамтран шинэ виски худалдаанд гаргаснаар тансаг зэрэглэлийн согтууруулах ундааны бизнест хөл тавьж байна.

 

Бейонсе SirDavis хэмээх нэртэй виски барьж буй зургаа Инстаграм хуудсандаа байршуулснаар шинэ бизнесээ олон нийтэд танилцуулжээ. 

 

Ингэснээр дуучин бүсгүй тансаг зэрэглэлийн согтууруулах ундааны хэрэглэгчдийн тоо өсөн нэмэгдэж буй энэ үед нэртэй брэндүүдтэй хамтран ажилладаг Марк Уолберг, Жорж Клуни зэрэг алдартнуудтай мөр зэрэгцэж байна.

 

Вискийг Дэвис хэмээх элэнц өвөг эцгийнхээ нэрээр нэрлэсэн бөгөөд үүгээрээ түүнд хүндэтгэл үзүүлж байгаа ажээ. Түүний хүүг мөн Сэр гэдэг. Вискийг Бейонсегийн төрсөн хот болох Хьюстонд үйлдвэрлэнэ. 

 

Вискиний лонхон дээр Бейонсегийн сүүлийн үеийн цомгууд дээр гарсан хүрэл морины дүрсийг байрлуулсан байна. Нэг лонх нь 89 ам.долларын үнэтэй SirDavis ирэх есдүгээр сараас худалдаанд гарна хэмээн Монцамэ агентлаг дамжууллаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (127.0.0.1)

    2024-09-14

    Дуунууд нь борлогдохгүй байгаа тул архины бизнестэй болсон уу?