МАН, АН, ХҮН намын НИТХ-д нэр дэвшигчид

Орон нутгийн ээлжит сонгууль ирэх сард болох гэж байна. Энэ удаагийн НИТХ-ын сонгуульд 45 нэр дэвшигчээ нийслэлийн МАН-ын хороо хуралдаж, тодруулжээ. Тэгвэл эрх баригч нам энэ удаагийн орон нутгийн сонгуульд инженер, эдийн засагч, хуульчдыг голчлон нэр дэвшүүлэх бодлого баримталсан байна. Дээрх нэр дэвшигчдийн 17 нь одоогийн НИТХ-ын төлөөлөгч байна. Харин АН-ын хувьд салбар бүрийн төлөөлөл, мөн хотын засаглал, хотын асуудлууд дээр ажиллаж байсан туршлагатай улс төр, бизнесийн төлөөллүүдийг оролцуулан нэр дэвшигчдээ бүрдүүлжээ. ХҮН-аас “Хотын хөгжлийн экспертүүдийн зөвлөл” нэртэй бодлого, судалгааны хүрээлэнд харьяалагддаг залуусаа энэ удаагийн сонгуульд оролцуулж байгаа ажээ.

Б.ЖАВХЛАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)