МАН-ын НБД Ц.Чулуунзагд Баруун бүсэд ажиллаж байна
- 2024-09-05
- Улс төр
- 0
Монгол Ардын Намын Нарийн Бичгийн дарга Ц.Чулуунзагд баруун бүсийн аймгуудад ажиллаж байна. Тэрбээр өчигдөр /2024-09-05/ Завхан аймгийн Улиастай хотод ажиллаж Орон нутгийн намын байгууллагын сонгуулийн бэлтгэл хангах уулзалт, сургалтад оролцлоо.
Энэхүү уулзалт, сургалтаар аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн бэлтгэл хангах, орон нутгийн намын байгууллагын үйл ажиллагааг идэвхжүүлэх, нэр дэвшигчдэд сургалт, зөвлөгөө мэдээлэл өгсөн юм.
Энэ үеэр “ХУРДТАЙ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ ЗОРИГ” үнэт зүйлд нэгдсэн хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг танилцууллаа. Энэхүү мөрийн хөтөлбөрт Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд баруун бүсийг “Эрчим хүчний төрөлжсөн, байгалийн аялал жуулчлалын дэд бүс” болгон хөгжүүлэх зорилт тусгагдсан байна.
Монгол Ардын Намын Нарийн Бичгийн дарга Ц.Чулуунзагдтай хамт Технологи, цахим шилжилтийн хэлтсийн дарга Н.Жавхлан Баруун бүсэд ажиллаж байна.
Сэтгэгдэл (0)