Голомт банк ISO22301:2019 стандартыг баталгаажуулсан Монголын анхны банк боллоо
- 2024-09-09
- Сурталчилгаа
- 0
Голомт банк Бизнесийн тасралтгүй ажиллагааны олон улсын ISO 22301:2019 стандартыг нэвтрүүлж, баталгаажуулсан Монгол Улсын анхны банк санхүүгийн байгууллага боллоо.
Дэлхийн жишиг Монголын банк байх алсын хараатай Голомт банк 2017 оноос хойш Төлбөрийн картын аюулгүй байдлын стандарт (Payment Card Industry Data Security Standard), 2018 оноос хойш Мэдээллийн аюулгүй байдлын ISO 27001 стандарт, Европын Холбооны Хувь хүний өгөгдөл хамгаалах тухай хуулийн шаардлагад банкны үйл ажиллагааг бүрэн нийцүүлсэн юм. Харин 2024 оноос ийнхүү олон улсын жишиг болсон Бизнесийн тасралтгүй ажиллагааны ISO 22301 стандартыг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлж байна.
ISO 22301:2019 (Business Continuity Management System) стандартыг нэвтрүүлснээр Голомт банк аливаа эрсдэлийн үед уян хатан байдлаа хадгалж, үйл ажиллагаагаа тогтвортой, хэвийн үргэлжлүүлэх бүрэн чадамжтай гэдгийг нотолж буйн баталгаа юм.
Дэлхийн жишиг Монголын банк