АНУ-ын худалдааны яамны зочид төлөөлөгчид "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн уурхайн үйл ажиллагаатай танилцлаа

АНУ-ын Худалдааны яам болон Элчин сайдын яамны төлөөлөгчид, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал газрын тосны газар, Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо ТББ-ын төлөөлөгчид 2024 оны 09 сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций суман дахь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайн үйл ажиллагаа болон нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутагт хийсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа. 

 

Уурхайн үндсэн үйл ажиллагаа, уулын ажлын төлөвлөгөө, гүйцэтгэл, нэвтрүүлсэн технологи, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн талаар Салбарын уулын хэлтсийн дарга Д.Баярбаясгалан танилцуулав. Нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутагтай хамтран хэрэгжүүлж ирсэн төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалтын ажлын танилцуулгыг Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Х.Болортуяа зочдод танилцууллаа. “Эрдэнэс Тавантолгой” ХК 2018-2023 онд нийгмийн хариуцлагын хүрээнд Өмнөговь аймаг болон Цогтцэций сумын боловсрол, эрүүл мэнд, хөдөө, аж ахуйн салбарын хөгжлийг дэмжихэд зориулж 56,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, орон нутгийн засаг захиргаатай хамтран ажиллаж байна.

 

Зочид төлөөлөгчид уурхай үйл ажиллагаатай танилцсаны дараа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хэрэгжүүлсэн томоохон төсөл болох Тавантолгойн нүүрс ачих логистикийн төвийн бүтээн байгуулалттай танилцлаа. Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв нь Тавантолгойн ордын Баруун, Зүүн цанхын уурхайгаас олборлосон түүхий нүүрсийг хүлээн авч, бутлан тээвэрлэж, ангилан хольж “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн “Нүүрс баяжуулах” үйлдвэрийг түүхий нүүрсээр хангахаас гадна төмөр замын тээвэрт бэлтгэн вагонд ачих технологийн 7 дамжлага бүхий цогц бүтээн байгуулалт юм. 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (127.0.0.1)

    2024-09-11

    Америкчууд хор найруулахаар ирэв. Тэдний хувьд холын Монгол ямар хамаатай юм бэ?