Ус бага зарцуулдаг хувин ашиглаж тарьсан мод 90 хувийн ургалттай байна
- 2024-09-11
- Нийгэм
- 0
Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутагт Говийн их дархан цаазат газрын "А" хэсгийн хамгаалалтын захиргаа, "Хязгааргүй байгаль хамгаалах сан", Тайвань улсын "Ци Синь" сантай хамтран 1000 ширхэг мод тарьжээ.
Мод тарихдаа хамгийн бага ус ашиглагддаг тусгай хувинг ашигласан байна.
Энэхүү хувинг ашигласнаар сард 8 литр ус зарцуулжээ.
Эхний ээлжийн буюу энэ оны зургаадугаар сард тарьсан мод 90 хувийн ургалттай байгааг Говийн их дархан цаазат газрын "А" хэсгийн хамгаалалтын захиргаанаас мэдээллээ.
Сэтгэгдэл (0)