Гэр хорооллын айл өрхүүдэд галын аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна

Энэ оны есдүгээр сарын байдлаар нийслэлийн хэмжээнд гал түймрийн 1262 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Хүйтний улирал эхлэхээр гэр хорооллын айл өрхүүдийн галлагаа ихсэж, гал түймрийн дуудлага нэмэгддэг.

Мөн гэр хорооллын айл өрхүүд пийшин, зуух, яндангийн галын аюулгүй байдал, утаа мэдрэгчийн хэвийн ажиллагааг хангаагүйн улмаас гал түймэрт өртөж, угаарын хорт хийнд хордож эрүүл мэнд, амь насаараа хохирох тохиолдол гарч болзошгүй тул дараах зөвлөмжийн хүргэж байна. Үүнд:

-Гэр хорооллын айл өрхүүд пийшин зуухны утаа мэдрэгчийн хэвийн ажиллагааг шалгаж, засвар үйлчилгээг тогтмол хийх,

 

-Зуух, яндангийн бүрэн бүтэн байдлаа сайтар шалгаж, хаалтыг бүрэн хаахгүй байх,

 

-Орой унтахдаа галлагаа хийсэн тохиолдолд зуухны хэсгээр утаа гарч буй эсэхийг шалгах,

 

-Пийшин, зуухны яндангийн хамгаалалтыг галд тэсвэртэй материалаар хийж, яндангийн цонолт халалтаас хамгаалах,

 

-Бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өндөр настныг хараа хяналттай байлгаж, гэр, орон сууцны галын аюулгүй байдлаа хангахыг Нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон сэрэмжлүүлж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)