Ээлжит сонгуулийн зохион байгуулалт болон саналын хуудасны загвар, санал тоолох автомат төхөөрөмжийн үйл ажиллагааг танилцуулав
- 2024-09-16
- Нийгэм
- 0
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо 2024 оны 9 дүгээр сарын 13-15-ны өдөр зохион байгуулсан 36 дахь “Номын баяр”-т оролцлоо. Номын баярын үеэр Орон нутгийн сонгуулийн онцлог, ач холбогдол, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн зохион байгуулалтын талаар иргэдэд мэдээлэл өгч, саналын хуудасны загвар болон санал тоолох автомат төхөөрөмжийн үйл ажиллагааны талаар Сонгуулийн ерөнхий хорооны албан хаагчид танилцуулав.
Иргэд “Сонгуулийн боловсрол” асраар зочилж Сонгуулийн ерөнхий хорооноос улирал тутам эрхлэн гаргадаг “Сонгуулийн боловсрол” сэтгүүл болон AR технологио бүтээсэн “Сонгогчийн цахим хөтөч”, Улсын Их Хурлын сонгууль болон Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн эрх зүйн баримт бичгийн эмхэтгэл, “Цаг хугацааны хуваарь”, “Сонгогчийн ном”, “Монгол Улсын Их Хурлын сонгууль-2024” зэрэг ном, товхимол, гарын авлага, сэтгүүлийг авсан юм.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн зохион байгуулалт болон саналын хуудасны загвар, санал тоолох автомат төхөөрөмжийн үйл ажиллагааны талаар Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ, Хуулийн газрын дарга Т.Наранбат, Мэдээллийн технологийн төвийн ахлах мэргэжилтэн Б.Ууганцэцэг нар хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Сэтгэгдэл (0)