Хар салхины улмаас сүүлийн 30 жилийн хугацаанд тохиолдоогүй их хэмжээний үер буужээ
- 2024-09-24
- Дэлхий
- 0
Өнгөрсөн долоо хоногт Европын 11 улсыг дайран өнгөрсөн “Борис” нэртэй хар салхины улмаас Австри, Унгар, Герман, Итали, Польш, Румын, Словак, Словени, Хорват, Чех, Молдавд сүүлийн 30 жилийн хугацаанд тохиолдоогүй их хэмжээний үер бууж, 27 иргэн амь насаа алдаж, олон зуун иргэн ор сураггүй болжээ.
Тухайлбал, Польш улсын нийт 7 муж бүхэлдээ үерт автаж, 20 иргэн амь насаа алдаж, 8000 иргэнийг нүүлгэн шилжүүлэхийн зэрэгцээ 368 сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хаасан байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Сэтгэгдэл (0)