Цэн.Эрдэнэбатын “хит дуунууд ” аравдугаар сарын 15-нд хит дуучдыг чуулуулна
- 2024-10-15
- Нийгэм
- 0
“Морин хуур" наадмын хоёр удаагийн гранпри, “Алтан намар” хөгжмийн наадмын найман удаагийн шагналт хөгжмийн зохиолч Цэн.Эрдэнэбатын “Хит дуунууд” уран бүтээлийн цэнгүүн маргааш орой буюу аравдугаар сарын 15-ны 19 цагт “UB PALACE”-ын концертын танхимд үзэгч олноо угтан авахаар зэхжээ.
Цэн.Эрдэнэбатын хувьд энэ цагийн өнгийг тодорхойлж яваа хөгжмийн зохиолчдын нэг бөгөөд өнөө цагийн хит дуучид түүний дууг дуулж байгаагаараа онцлог юм. Үүгээр ч зогсохгүй тэр үе үеийн хит дуучуудыг төрүүлсэн хөгжмийн зохиолч гэхэд болно. Тухайлбал, “Хит дуундууд” тоглолтод УГЖ Ө.Уянга Д.Ширмэнтуяа нар “Ижий улирал”, Ч.Бат-Эрдэнэ “Монгол нутагтаа”, Л.Болдбаатар “Санахын гэгээ”, “Ангир намар” зэрэг өдгөө ч ард олны зүрх сэтгэлд эгшиглэсээр байгаа дуундуудаа хүргэх юм.
Харин нэгэн цагт үзэгч сонсогчдыг байлдан дагуулж, өдгөө ч тэдний зүрхэнд эгшиглэж байгаа МУСТА дуучин Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа нар “Би чамд хайртай”, “Марал буусан шөнө”, Л.Банзрагч “Чамайгаа санана”, Л.Намсрайноров “Ижий дарь эх” дуундууаа үзэгч олноо хүргэх юм байна.
Тэгвэл өдгөө ид үзэгч сонсогчдын сонорт уянгалж байгаа МУСТА дуучин Э.Төрмандах “Молорын дуун”, А.Түмэн-Өлий “Ижий зөн” зэрэг дуунуудаа өргөн барих бол нэн шинэ үеийн өнгийг тодорхойлж яваа дуучин Г.Эрдэнэчимэг, Б.Алтанжаргал, Б.Батцэцэглэн нар “Мөнх тэнгэрийн хурай” дуугаа өргөх нь хэн хэний сэтгэлийг хөдөлгөсөн зүйл биз ээ.
Үүнээс гадна сонсогчдын хүндэтгэл хүлээсэн “Увертюра” хамтлаг болон бусад залуу дуучид оролцох юм байна. Цэн.Эрдэнэбатын дуунууд бол яах аргагүй “Хит дуунууд” мөн бөгөөд олон сайхан дуучдыг төрүүлсэн бүтээлүүд юм. Тэгэхээр дуунд дуртай та аравдугаар сарын 15-ны орой “UB PALACE”-ыг зорьж, “Хит дуунууд”-ын эгшигэнд нэгэн оройг өнгөрүүлэх нь юу юуны дээд биз ээ.
Сэтгэгдэл (0)