“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ЗАРИМ АЖИЛТНУУДАД ШАГНАЛ ГАРДУУЛАВ
- 2024-07-31
- Сурталчилгаа
- 0
Тулгар төрийн 2233, Их Монгол улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Ерөнхий нягтлан бодогч Шаалуугийн Цогзолмаа Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Галбадрахын Гантулга Алтан гадас одон, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Хүнбишийн Болортуяа Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдсаныг өнөөдөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат гардуулан баяр хүргэлээ.
Шаалуугийн Цогзолмаа нь ажлын гараагаа Шинжлэх ухаан, технологи мэдээллийн төв корпорацийн ахлах нягтлан бодогчоор эхэлж, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газарт татварын улсын ахлах байцаагч, Татварын ерөнхий газрын Хуулийн хэрэгжилтийг хангах газарт татварын улсын байцаагч, Сангийн яамны Татварын бодлогын газарт зөвлөх, 2022 оноос “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Ерөнхий нягтлан бодогчоор одоог хүртэл тус тус ажиллаж байна. Санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр улсад нийт тасралтгүй 30 гаруй жил үр бүтээлтэй ажиллаж байгааг үнэлэн төрийн дээд “ХӨДӨЛМӨРИЙН ГАВЪЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН”-оор шагнав.
Галбадрахын Гантулга нь ажлын гараагаа Худалдаа хөгжлийн банкнаас эхэлж, Сангийн яаманд төслийн зөвлөх, мэргэжилтэн, 2022 оноос “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргаар одоог хүртэл тус тус ажиллаж байна. Санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр улсад нийт тасралтгүй 16 дахь жилдээ санхүү, төсөв, татвар, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр ажиллаж байгааг үнэлж Монгол Улсын Төрийн дээд шагнал “АЛТАНГАДАС ОДОН”-оор шагнав.
Сэтгэгдэл (0)