“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК “MINING WEEK&MINEPRO-2024” ОЛОН УЛСЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ, ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОЖ БАЙНА
- 2024-10-01
- Сурталчилгаа
- 0
Монгол Улсын Эрдэс баялгийн салбарын өнөөгийн байдал болон ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж, ил тод нээлттэй байдлыг хангаж, олон талт оролцоог дэмжих зорилготой "Mining week & Minepro-2024" арга хэмжээ өнөөдөр эхэллээ. Уламжлал болгон зохион байгуулагддаг Уул уурхайн долоо хоног арга хэмжээ энэ жил хамрах цар хүрээгээ тэлж чуулга уулзалт, үзэсгэлэн хэлбэрээр зохион байгуулагдаж буйгаараа онцлогтой.
"Mining week & Minepro-2024" арга хэмжээнд Эрдэнэс Монгол нэгдлийн бүрэлдэхүүн компаниуд бүтээгдэхүүн үйл ажиллагаагаа танилцуулж байгаа бөгөөд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Уул уурхай, технологийн газрын дарга Ч.Алтанбагана уулын олборлолтын талаар, Борлуулалт, маркетинг, тээврийн газрын дарга О.Цэрэндондог компанийн борлуулалт, тээврийн үйл ажиллагааны талаар, Стратеги төлөвлөлт, төслийн удирдлагын газрын дарга Ц.Анх-Од хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн талаар, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Г.Гантулга компанийн санхүүгийн үндсэн үзүүлэлтийн талаар тус тус илтгэл танилцуулга хийлээ.
Сэтгэгдэл (0)