“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК “MININGWEEK & MINEPRO-2024” ОЛОН УЛСЫН УУЛ УУРХАЙН ҮЗЭСГЭЛЭН, ЧУУЛГА УУЛЗАЛТАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
- 2024-10-05
- Сурталчилгаа
- 0
Монгол Улсын Эрдэс баялгийн салбарын өнөөгийн байдал болон ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж, ил тод нээлттэй байдлыг хангаж, олон талт оролцоог дэмжих зорилготой "Miningweek & Minepro-2024" арга хэмжээ 2024 оны 10 сарын 02-05-ны өдрүүдэд Улаанбаатар хот, Налайх дүүрэг, Тайж хайрханы бэлд амжилттай болж өндөрлөлөө.
“Эрдэнэс Тавантолгой” ХК Уул уурхайн долоо хоног арга хэмжээнд нэмүү өртөг шингээж үнэ цэнийг бий Нүүрс баяжуулах үйлдвэр, Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв, Тавантолгой дулааны цахилгаан станц, Загийн усны хоолойн төсөл болон Төмөр замын төслүүдээ танилцуулж, үндсэн болон салбар хуралдаанд илтгэгч, паналистаар оролцов. Мөн компанийн үндсэн үйл ажиллагаа болох экспорт, борлуулалт, тээвэрлэлт, худалдан авалттай холбоотой мэдээллээ гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад танилцуулж амжилттай оролцлоо. Эрдэнэс Монгол нэгдлийн мэдээллийн асраар эдгээр өдрүүдэд 8000 орчимд оролцогч зочилсноос “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн мэдээллийг гадаадын 100 гаруй оролцогч, дотоодын 200 гаруй байгууллагын 2000 орчим зочид төлөөлөгч сонирхож мэдээлэл авч хамтран ажиллах тухай санал солилцлоо.
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2024 оны эхний 8 сарын байдлаар 20.28 сая.тонн нүүрс экспортолж, Монгол Улсын коксжих нүүрсний экспортын 52%-ийг дангаараа бүдүүлж, Улсын төсөвт 2.4 их наяд төгрөгийн татвар төвлөрүүллээ. 2023 онд 3.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж улсын төсөвт 2.8 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлж байсан бол 2024 оны 8 сарын байдлаар 3.3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж байна.
Сэтгэгдэл (0)