ТЦА: 7 машин мөргөлдсөн ослыг шалгаж байна
- 2025-03-26
- Нийгэм
- 0
Цагдаагийн байгууллагад өнөөдөр /2025.03.26/08.00 цагийн үед нийслэлийн Баянзүрх дүүргийн 31 дүгээр хороо Монелоос Дарь-Эх явах замд долоон тээврийн хэрэгсэл мөргөлдсөн байна гэх дуудлага мэдэээлэл бүртгэгджээ. Мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэлтэст шалгалтын ажиллагааг явуулж байна.
Урьдчилсан байдлаар жолооч нар согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, ослын улмаас хүн гэмтэж бэртээгүй гэдгийг албаныхан мэдээллээ.
Иймд иргэд та бүхэн зам орчиндоо хурдаа тохируулан цас орсонтой холбоотойгоор халтиргаа гулгаанаас сэргийлэн, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг ханган, замын хөдөлгөөнд оролцохыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
Сэтгэгдэл (0)