Валютын нөөц, экспортын нөхцөл байдлын талаар хэлэлцэж байна

Засгийн газар долоо хоног бүрийн Лхагва гаригт хуралддаг товтой. Засгийн газрын өнөөдрийн /2025.03.26/ хуралдаан 08:00 цагт эхэлж, дараах асуудлыг хэлэлцэж байна.

Хуралдаанаар:

  • Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, валютын нөөцийн нөхцөл байдлын талаар
  • Атрын IV аяны талаар
  • Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
  • Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  • Зөвшөөрөл олгох үйл ажиллагааг хөнгөвчлөх, цахим хэлбэрт шилжүүлэх, холбогдох захиргааны хэм хэмжээний актуудыг хуульд нийцүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар зэрэг 21 асуудал хэлэлцэх мөн танилцуулах нэмэлтээр 6 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Засгийн газраас гаргасан шийдвэрийг бид эргэн мэдээллэх болно.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)