10330 машинд тусгай зөвшөөрөл олгоно

Наадмаар тээврийн хэрэгслүүд Төв цэнгэлдэх хүрээлэнд очихдоо Энхтайваны гүүрний урд уулзвараар баруун тийш эргэх, эсвэл Замын цагдаагийн газрын урд уулзвараар гарч, Гандигийн гудамжаар тус тусын зогсоолд хүрч байрлана
Наадмаар тээврийн хэрэгслүүд Төв цэнгэлдэх хүрээлэнд очихдоо Энхтайваны гүүрний урд уулзвараар баруун тийш эргэх, эсвэл Замын цагдаагийн газрын урд уулзвараар гарч, Гандигийн гудамжаар тус тусын зогсоолд хүрч байрлана. 
“Ү”, “Г” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслүүд Төв цэнгэлдэх хүрээлэнд очихдоо Зайсангийн гүүрээр зүүн эргэж, Их тэнгэрийн замаар, эсвэл “Нарантуул” ОУХТ-ийн урд уулзвараар “Дүнжингарав”-ын урд талын шинэ замаар чигээрээ нэвтэрч тус тусын зогсоолд хүрч байрлах юм байна. “М” зөвшөөрөл хоёр төрөл байгаа бөгөөд зөвхөн хурдан морины барианы газар очно.
Дээрх найман төрлийн зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслүүд хурдан морины барианы газарт очихдоо 22-ын шалган нэвтрүүлэх товчоогоор гарч “Эмээлт” өртөөгөөр өнгөрөн Шар хөвийн дөрөлжөөр өгсөж, тэмдэгт заасан гарцаар баруун гар тийш салж тус тусын зогсоолд хүрч байрлана. Наадмаар нийт  10330 машинд тусгай зөвшөөрөл олгох юм.

Ч. Батцэцэг

www.unen.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)