Насанд хүрээгүй хүүхдэд архи худалдсан дэлгүүрийг хаана

Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан ажлын хэсгийн хурал өчигдөр болж, 21 насанд хүрээгүй хүүхдэд архи худалдаалсан дэлгүүр, үйлчилгээний
Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан ажлын хэсгийн хурал өчигдөр болж, 21 насанд хүрээгүй хүүхдэд архи худалдаалсан дэлгүүр, үйлчилгээний газрын тусгай зөвшөөрлийг цуцлах арга хэмжээг ирэх сарын 1-ээс авахаар болжээ.  Ингэхдээ энэ хугацаанаас өмнө  ийм зөвшөөрөл бүхий үйлчилгээ эрхэлдэг хүмүүстэй уулзаж анхааруулахаар болсон байна. Мөн 21 нас хүрээгүй буюу архи хэрэглэдэггүй залууст зориулсан бүжгийн хэд хэдэн клуб байгуулах санал энэ үеэр мөн гарсан бөгөөд албан бус судалгаагаар оюутнуудын 80 хувь нь архи дарс хэрэглэдэггүй клубийг дэмждэг гэсэн байна. Нийслэлийн хэмжээнд архи худалдаалдаг 2664 дэлгүүр, түүгээр үйлчилдэг мөн 2000 орчим үйлчилгээний газар байдаг ажээ.  Эдгээрээр үйлчлүүлж эрүүлжүүлэгдсэн хүүхдийн тоо жилээс жилд өссөн үзүүлэлттэй байгаа юм. 

Ч.Батцэцэг

www.unen.mn



  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)