ХҮНСНИЙ ДЭЛГҮҮРҮҮДЭД АНХААРАЛ САНУУЛГА ӨГЧ БАЙНА
- 2012-09-20
- Өөр өнцөг
- 0
Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсийн Олон нийттэй харилцах
тасгийн байцаагч, цагдаагийн ахмад М.Эрдэнэбилэгээс тус дүүрэгт сүүлийн
үед гарсан хэргүүдийн талаар тодрууллаа.
Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсийн Олон нийттэй харилцах тасгийн байцаагч, цагдаагийн ахмад М.Эрдэнэбилэгээс тус дүүрэгт сүүлийн үед гарсан хэргүүдийн талаар тодрууллаа.
-Насанд хүрээгүй хүүхдүүд сүүлийн үед хий үнэрлэх цаашлаад амь насаа алдах тохиолдол цөөнгүй гарах болсон. Тухайлбал, танай дүүрэгт 62 дугаар саргуулийн хүүхдүүд хий үнэрлэж байгаад баригдсан тохиолдол өнгөрсөн долоо хоногт гарсан?
-Энэ төрлиийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Хэв журам хамгаалах газраас “Газ” нэртэй нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж эхлээд байна. Энэ хүрээнд цагдаагийн газраас ерөнхий боловсролын болон их, дээд сургуулийн оюутан, сурагчдад цагдаагийн алба хаагчид тодорхой хуваарийн дагуу сургалт зохион байгууж байхаар болсон. Түүнчлэн насанд хүрээгүй хүүхдэд газ худалдаалахгүй байх тал дээр хүнсний дэлгүүрүүдэд анхаарал, сануулга өгч ажиллаж байна. Хүүхэд хий үнэрлэж байгаа талаар иргэний мэдээллийн дагуу цагдаагийн байгууллага очиж, шалгасан. Ингэхэд 62 дугаар сургуулийн наймдугаар ангийн нэг хүүхэд газ үнэрлэж байгаад баригдсан. Түүний хажууд нэлээд хэдэн хүүхэд хараад зогсож байсан юм билээ.
-Хий үнэрлэж байсан хүүд ямар арга хэмжээ авсан бэ. Ер нь хүүхдүүд хий үнэрлэж байгаад баригдсан тохиолдолд цагдаагийн байгууллагаас ямар арга хэмжээ авах эрх зүйн зохицуулалт байдаг юм бэ?
-Өнгөрсөн долоо хоногт саатуулагдсан хүүхдийн хувьд өмнө нь ч мөн газ үнэрлэдэг байсан юм билээ. Бид дээрх хүүхдэд дахиж хийг үнэрлэхгүй байхыг сайтар сануулсан. Эрүүл мэндэд нь ноцтой хор хохирол учрах аюултайг ч мөн хэлсэн. Түүнчлэн тухайн сургуулийн нийгмийн ажилтан болон анги удирдсан багштай нь хамтран ажиллаж, байнгын хяналтдаа байлгаж байгаа. Ер нь ийм тохиолдолд хий үнэрлэсний хор хохирлыг хэлж, дахин хэрэглэхгүй байх талаар сануулаад өнгөрөхөөс өөр эрх зүйн зохицуулалт
байхгүй. Түүнчлэн хий үнэрлэж, мансуурч байгаа хүүхдүүд ихэнх нь насанд хүрээгүй байдаг учраас тэдэнд хуулийн хариуцлага хүлээлгэх боломж байдаггүй. Тиймээс эцэг эхчүүд хүүхдүүдээ хаана, юу хийж явааг сайтар хянадаг, тэдэнтэй нээлттэй ярьдаг байх нь л чухал байна.
-Өнгөрөгч зургадугаар сард 10 настай хүү дөрвөн настай дүүгээ хөнөөсөн хэрэг танай дүүрэгт гарсан. Хэдийгээр ах нь хэргээ хүлээсэн ч хэрэгсэхгүй болгосон шүү дээ?
-Энэ хэрэгт эрүү үүсгэн шалгах явцад төрсөн ах нь дүүгээ хөнөөсөн нь тогтоогдсон. Гэвч хэрэг үйлдсэн хүүхэд насанд хүрээгүй буюу 14 настай байсан учраас хэрэг хүлээх чадваргүй гэж үзээд хэргийг хаасан. Гэхдээ уг хүүхдийг цагдаагийн байгууллага хяналтдаа авсан байгаа.
-Иймэрхүү тохиолдол цөөнгүй гардаг. Ер нь насанд хүрээгүй хүүхэд хэрэг үйлдсэн тохиолдолд эргээд насанд хүрсэн хойно нь хариуцлага хүлээлгэх эрх зүйн зохицуулалт бий юу?
-Байхгүй. Манай улсын хувьд хууль нь ийм учраас насанд хүрээгүй бол цагдаагийн байгууллага хяналтдаа аваад тухайн хэргийг хаадаг. Харин эргээд насанд хүрсэн хойно нь хариуцлагад татах боломж байхгүй

М. Өнөрөө
www.unen.mn
www.unen.mn
Сэтгэгдэл (0)