Х.Эрдэнэчимэг: Эмнэлгийнхэн дахин нэхэмжлэл гаргана

    Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн үйлдвэрчний эвлэлийн хороо ноос Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Н.Мягмар нарыг эмнэлгийн ажилчдын нэр төрийг гутаан доромжилсон гэсэн үндэслэлээр Чингэлтэй дүүргийн шүүхэд гомдол гаргасан билээ. Харин дүүргийн шүүхээс эмнэлгийн Үйлдвэрчний эвлэлийн хороо энэ хэрэгт гомдол гаргах хууль зүйн үндэслэлгүй гэсэн шалтгаанаар өнгөрсөн баасан гаригт нэхэмжлэлийг буцаажээ. Энэ талаар Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн хуулийн зөвлөх Х.Эрдэнэчимэгээс тодрууллаа.

-Ямар шалтгаанаар нэхэмжлэлийг буцаасан юм бэ?

-Чингэлтэй дүүргийн шүүхээс энэ сарын 19- ны өдрийн 5000/01 тоот захирамжаар эмнэлгийн Үйлдвэрчний эвлэлийн хороо нэхэмжлэл гаргах үндэслэлгүй гэж буцаасан. Түүнээс биш зарим нэг хэвлэлд бичсэн шиг хэргийг хэрэгсэхгүй болгосон юм байхгүй. Нэхэмжлэлийг буцаана, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэдэг хоёр өөр ойлголт.

-Яагаад Үйлдвэрчний эвлэлийн хороо нэхэмжлэл гаргах үндэслэлгүй гэж үзсэн юм бол. Ийм шалтгаанаар нэхэмжлэлийг буцаасан нь Засгийн газрын 122 тоот тогтоолтой холбоотой юу?

-Тухайн захирамжид дурдсанаар Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг зохих журмын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа эсэхийг тодруулах, Үйлдвэрчний эвлэлийн хороо нэхэмжлэл гаргах үндэслэлгүй гэсэн зүйлийг л бичсэн байгаа юм. Засгийн газрын тогтоолтой холбоотой эсэхийг тодорхой хэлж мэдэхгүй байна.

-Эмнэлгийн Үйлдвэрчний эвлэлийн хороо хэзээ байгуулагдсан бэ. Чингэлтэй дүүргийн шүүхээс нэхэмжлэл гаргах үндэслэлгүй гэж үзсэн болохоор албан ёсны байгууллага биш гэсэн үг үү?

-Манай Үйлдвэрчний эвлэлийн хороо 1945 онд байгуулагдсан. Үйлдвэрчний эвлэлийн гэрчилгээгээ 2004 онд авсан. Ажилчдынхаа эрх ашгийг хамгаалдаг албан ёсны байгууллага. Гэтэл нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзсэнд гайхаж байна. Бид УБЕГ-аас эмнэлгийн Үйлдвэрчний эвлэлийн хороотой холбоотой бүхий л баримтыг цуглуулахаар зэхэж байна. Баримтаа цуглуулж дууссаны дараа Чингэлтэй дүүргийн шүү- хэд дахин нэхэмжлэл гаргана. Гэхдээ тухайн үед нэхэмжлэлийг эмнэлгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны нэрийн өмнөөс явуулах эсэхээ шийднэ.

Ц.ОЮУНТУНГАЛАГ

Эх сурвалж: www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • irgen (124.158.64.126)

    2012-11-25

    Ene soliotoi temtsel n emnelegiin ajilchid bolon ard olond yamr ch xurteel baixgui.Zuvxun udirdlaguudad n ashigtai.Ter n dor emnnelegiin ajilchdiinxaa Avilgald idegdsen LITSENZ iin shalgaltiig boliulax xeregtei!!!!!!!!!!!!!!!!!!!1