Г.Баярсайхан: Э.Бат-Үүл АН-ынх л биш бол ардын дайсан шиг хандаж байна
- 2012-12-12
- Өөр өнцөг
- 0
НМХГ-ын санхүүгийн дансыг хотын захиргаанаас хааснаар 560 гаруй ажилтны цалин бодогдох бүтэн сарын нүүр үзэж буй. Үүнтэй холбогдуулан мэргэжлийн хяналтын шинэ дарга Г.Баярсайхан үүрэгт ажлаасаа татгалзсан тухай мэдээлэл цацагдсан. Энэ талаар түүнтэй ярилцлаа.
НМХГ-ын санхүүгийн дансыг хотын захиргаанаас хааснаар 560 гаруй ажилтны цалин бодогдох бүтэн сарын нүүр үзэж буй. Үүнтэй холбогдуулан мэргэжлийн хяналтын шинэ дарга Г.Баярсайхан үүрэгт ажлаасаа татгалзсан тухай мэдээлэл цацагдсан. Энэ талаар түүнтэй ярилцлаа.
-Таныг үүрэгт ажлаасаа татгалзсан гэж сонслоо. Ямар учраас татгалзав?
-Би ажлаа өгөөгүй, өгөх ч үгүй. Энэ сарын 7-ны 18.00 цагийн үед МХЕГ-аас намайг дуудсан. Үүний гол шалтгаан нь ажилчдын цалин буухгүй байгаа буюу данс хаагдсантай холбоотой байсан. Өөрөөр хэлбэл, үүнээс болж МХЕГ-ын үүдэнд даваа гаригт ажилчид жагсаал, цуглаан хийх гэж байна гэх мэдээллийг удирдлагуудын зүгээс надад өгсөн. Тэгэхэд нь би тэдэнд "Данс хаагдсанаас болж ажилчдын амьдрал хүндэрч байгааг ойлгож байна.
Харин үүнээс өөр ямар шалтгаан байна вэ. Жагсаал цуглаан хийх саналтай байгаа ажилтан нь хэн юм бэ. Хэрэв жагсаал хийх гэж байгаа юм бол хотын даргын албан тасалгааных нь үүдэнд хийнэ биз" гэхэд бодитой хариулт өгөөгүй. Жагсаал хийх асуудал баттай эсэх нь тэр үед надад огт мэдрэгдээгүй. Тэгээд ч ажилчид жагссангүй шүү дээ. Угаасаа төрийн албан хаагч ямар нэгэн жагсаал цуглаан хийхийг хуулиар хориглосон байдаг юм.
-Тэгэхээр Та ажлаасаа татгалзах өргөдөл гаргаагүй юм уу?
-Тухайн үед би хэлтсийн дарга нараа дуудаж уулзахад жагсаал хийх тухай хэн нь ч мэдээгүй байсан. Харин МХЕГ-ын удирдлагууд, тэр дундаа Д.Гүньбазар намайг хууран мэхэлсэн. Д.Гүньбазар надад "Ажилтан, албан хаагчид жагсах гээд байхад Та гацааны аман дээр гэдийгээд байна. Ер нь өргөдлөө өгвөл яасан юм бэ" гэж хэлсэн.
Би "Өрөөндөө очиж байгаад асуудлыг шийдье. Удирдлагуудад мэдэгдсэн юм уу" гэхэд "Бүгд мэдэж байгаа" гэхээр нь "Намайг татгалзсанаар асуудал шийдэгдэх юм бол татгалзъя" гээд би өргөдлөө бичсэн. Миний өргөдлийг аваад шөнө дөл болсон хойно тушаал гаргасан байна лээ.
Харин би тэр даруй хууран мэхэлсэн, заль хэрэглэсэн гэдгийг мэдээд "Өргөдлөөс татгалзлаа" гэдэг асуудлаа тавьсан. Гаргасан тушаал дээр нь ч "татгалзлаа" гэж бичээд гарын үсгээ зурсан. Ер нь эмнэлэгт хэвтэж байсан Д.Гүньбазар яран сандран гарч ирээд, миний өмнө цаас тавин ажилчид жагсах нь хэмээн хууран мэхэлж, гуйж байгаад өргөдөл бичүүлсэн нь өөрөө эрүүгийн гэмт хэрэг.
Өнөө л авлигачид, асуудал бүхий хүмүүсээ хаацайлах гэсэн оролдлого. Намайг чөлөөлөх тушаал гаргаад өмнө нь түр орлон гүйцэтгэж байсан хүний эрхийг сэргээсэн нь хууль зөрчиж байна. Тиймээс би тушаалыг нь хүлээж аваагүй. Цаг нь ирэхээр энэ албыг хүлээж авах ёстой хүнд нь ном журмын дагуу өгнө.
-Э.Бат-Үүл Д.Гүньбазар даргад таныг чөлөөлүүлэх шахалт үзүүлсэн юм болов уу?
-Төрийн хариуцлагатай албыг хэн нэгний шахалтад баригдаж, айж, тэвдэж, ая занд нь тааруулан хийж болохгүй. Ийм хариуцлагатай албыг үүрч буй хүн асуудалд ухаалаг хандаж, хатуу зарчим баримтлах ёстой. Э.Бат-Үүлийн ая талд тааруулж байгууллагынхаа хүнийг хууран мэхэлж болохгүй. Энэ бол амиа аргацаасан арчаагүй байдал. Энэ мэт асуудлаас болж төрийн ажил цалгардаж, үхээнц дорой байдалд орж байна.
-Г.Баярсайханыг хууль бусаар томиллоо гэх албан бичгийг хотын дарга МХЕГ-т өмнө нь хүргүүлж байсан. Өөрт тань бас ажлаа өг гэсэн бичиг ирсэн үү?
-Хотын дарга ямар нэгэн албан тоотоор надад шахалт үзүүлээгүй. Гэхдээ тэр намайг татан буулгах гэж л энэ бүх асуудлыг үүсгээд байгаа шүү дээ. Ер нь энэ байгууллагын үйл ажиллагаанд хотын даргын зүгээс чөдөр тушаа тавиад байгаа нь ажил явуулахад маш их хүндрэл учруулж байна. Зөвхөн цалин мөнгөний асуудал ч биш. Ямар ч байгууллагын ажил санхүү дээр тогтдог. Байрны түрээс, томилолт, цахилгаан, дулааны мөнгө, албан хэрэгцээнд
ашигладаг телефон, гэрээгээр ажилладаг байгууллагуудын ажил үйлчилгээнд өгөх төлбөр, лабораторын шинжилгээнд ордог олон түүхий эд, шатахуун гээд асуудал их бий. Нөгөө талаар оны эцэс болж байгаа өнөө үед жилийн тайлан, ирэх оны ажлын төлөвлөгөө, төсөв зэрэг нэлээд ажил шийдэгдэхгүй хуримтлагдаж байна.
-Э.Бат-Үүл дарга өөрийнх нь санал болгосон хүнийг сонгоогүй учраас асуудал үүсгээд байна гэсэн хардлага иргэдийн дунд байна?
-Чухам юу болж буйг хүмүүс ойлгож байгаа байх. Уг нь манайх босоо тогтолцоотой байгууллага шүү дээ. Өөрөөр хэлбэл, Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалтын алба багтдаг. Тэгэхээр данс хаах эрх бүхий албан тушаалтан нь манай төсвийн ерөнхийлөн захирагч юм.
Тодруулбал, МХЕГ-ын дарга, түүний дээр Шадар сайд. Сангийн сайдын өнгөрсөн оны 129 дүгээр тушаалаар батлагдсан журамд дансыг нээх, хаах асуудлыг ч заасан байгаа. Засаг дарга данс хаах эрхгүй. Манай данс нийслэлийн Төрийн сангийн дансанд бүртгэл хяналттай явдаг.
Ер нь миний томилолтын зөв бурууг Э.Бат-Үүл хэлдэг ч юм биш. Миний томилолтод ямар нэгэн батламж хийдэг субъект ч биш. Энэ хүн зүгээр л улстөржиж МАН, МАХН, ер нь АН-аас бусад хэнбугайг ч ардын дайсан мэт үзэж байна. Энэ байдлаас болоод байгууллагад үүссэн асуудлын хариуцлагыг хэн үүрэх вэ.
Мэргэжлийн хяналтын байгууллага бол монгол хүний эрүүл мэнд, амь нас, цаашлаад үндэсний аюулгүй байдлыг үүрч явдаг өндөр хариуцлагатай алба. Иргэдийнхээ эрүүл, аюулгүй байдлыг хангах зорилгоор ямар хүнс хэрэглэж болох, юуг нь хэрэглэхгүй байх зэрэгт нарийн хяналт тавих мэргэжилтэнд байцаагчийн эрх олгон ажиллуулж байгаа юм шүү дээ.
Түүнээс биш хотын захирагч Э.Бат-Үүл гэдэг нөхөрт ямар нэгэн байдлаар хараат байх ёсгүй. Хотын дарга хувийн компаниа удирдаж байгаа мэт авирлаж байна. Харин манайх түүний явуулж буй ажил үйлчилгээний чанарыг шалгаж, эрүүл ахуйд мэргэжлийн зүгээс үнэлэлт, дүгнэлт өгч, шаардлага тавьж, шаардлагатай бол акт, цаашлаад торгууль ногдуулж байх байгууллага.
-Сүүлийн үед яам, агентлагийн шинэ дарга нар ажлаа аваад л халаа сэлгээ хийж байна. Та хүмүүсээ хэр халж, солив?
-Би энд ирээд нэг ч хүнд "Та болохгүй байна" гэж ажлаас нь халж, сэлгээгүй. Энэ байгууллагад бүх л нам, эвсэлд харьяалалтай хүмүүс байж болно. Хамгийн гол нь Монгол Улсын эрх ашиг эн тэргүүнд байх ёстой. Мэдээж энд олон намын, Засгийн газрын шахааны хүмүүс байгааг ч нуухгүй. Харин улстөржихгүй, үнэнч ажилладаг, хариуцлага хүлээж чаддаг байх нь чухал.
-Цаашид ажилчдынхаа цалинг тавиулахын тулд Та яах бодолтой байна вэ?
-Төрийн сан удахгүй оны эцсээр дансаа хаана. Зарлага гаргахгүй зөвхөн орлого л оруулна гэсэн үг. Сангийн сайдтай уулзсаны дагуу тус яамны Төлбөр тооцооны хэлтсээс хотын захиргаа уруу бичиг явуулсан. Манайхаас ч мөн бичиг хүргүүлсэн. Харин МХЕГ энэ асуудлыг шийдэхгүй байна. Холбогдох албан тушаалтанд ямар ч арга хэмжээ аваагүй.
Өөрийнх нь эрхлэх ажлын хүрээнд байдаг том байгууллагын дансыг хаачихаад байхад Д.Гүньбазарын санаа зовохгүй байна. Хотын дарга манай асуудалд оролцох эрхгүй тул дансыг даруй нээлгэнэ гэж найдаж байна. Тэр хүн хаа хамаагүй хүмүүсийн ажилд оролцож олон зуун хүн хохироож байгаагаа ойлгох хэрэгтэй.
-Та энэ албанд ирсээр багагүй хугацаа өнгөрлөө. Хийж гүйцэтгэсэн ажлаасаа танилцуулбал?
-Энд ирсээр цөөнгүй ажил хийлээ. Өмнөх дарга ч муугүй л ажиллаж байж. Мөрөөрөө л ажлаа хийж байсан хүнийг улстөржиж л халсан юм байна. Гэхдээ хүн хүний ажлаа хийх арга барил өөр. Миний хувьд 14 хоногт хийдэг шуурхайг долоо хоногт болголоо. Бүх хэлтэс, газраас долоо хоног бүр ажлын мэдээг нь авдаг болсон.
Ингэхэд эхний долоо хоногт ирсэн мэдээ асуудалтай байсан бол дараа дараагийн мэдээнээс ажлын чанар, бүтээмж сайжирч буй нь харагдаж байгаа. Нөгөө талаар манай байгууллага хэд хэдэн машинтай, авто аж ахуйтай. Тэднийг дүүргүүдэд тараан хаана байгаа нь ч мэдэгдэхгүй, хяналтгүй болсон байсан.
Үүнийг би нэг цэгт төвлөрүүлээд, жолооч нарыг хоногийн графикт оруулсан. Шаардлагатай бол дуудлагаар нэг цэгээс үйлчлэх, өдрийн цагаар тухайн дүүрэгт нь хуваарилж ажиллуулахаар зохион байгуулсан. Мөн Дотоод хяналтын хэлтэс байгууллаа. Энэ нь Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолын дагуу хийгдсэн.
Өөрөөр хэлбэл, олон хэлтэс, байцаагчдын ажлыг хянах, үнэлэлт дүгнэлт өгөх зорилготой. Түүнчлэн, ажил, алба гүйцэтгэж байх үедээ үйлчлүүлэгчийг хохироосон, чирэгдүүлсэн, ашиг сонирхлын зөрчилтэй байдлаас авлига авсан нь тогтоогдвол ажлаас нь шууд халах тушаал гаргасан.
Энэ тушаалд мөн ажил үүргээ гүйцэтгэх явцдаа болон албан тасалгаандаа согтууруулах ундаа хэрэглэсэн бол шууд хална гэсэн заалт нэмсэн. Мөн цаашид энэ байгууллагын ажлын чанар, хариуцлагыг дээшлүүлэхэд юунд анхаарах хэрэгтэй вэ гэдэгт санал боловсруулах ажлын хэсэг байгуулаад байна.
М.НАРАНБОЛД
Сэтгэгдэл (9)
(202.179.2.228)
Bayarsaikhan darga-iig dejij baina.Uneng helsen bna shuu dee.
ooooo (89.3.35.212)
Jagsaal hiij bolohguig ni medseer baij gariin useg zursan Bayrsaikhan ta ooroo ehelj Batuulruu dairsan ym bishuu? Uneheer asuudliig shiidey gesen setgel baival ooriin gariin usegnees hamaaralgui bolgoj bolohgui yu? Ydaj idsen uusan hel amnaas hol amar ym bishuu? Ene baiguulagiin haihramjgui uil ajillgaanaas bolj heden hun ami nas, eruul mendeer hohirsniig martah uchirgui bailtai! Dan gants ooriin erh ashgiig nuuj engiin ajilchdiig omnoo barih chin archaagui arga bishuu! IIm hun tsaashid eruul uhaanaar ene albiig avch yvj chadahuu!!!!
(94.234.170.182)
Tegeed tiim huulitai yum bol, yagaad haagdchihsan yum , yagaad neej bolohgui baigaa yum , ter huuli zurchisun Batuuliig yagaad zugeer bailgaad baigaa yum be.
зочин (103.10.21.121)
Хулгайч дээрэмчин хүн хөгширсөн ч уг зангаа тавихгүй юм. Тухайбал Бат-үүл худлаа ярихаас цааш юу ч хийж чадахгүй болжээ. Үхвэл таарна даа хөшөөнийхөө суурийг ухчихсан юм чинь ум сайн болтугай.
(68.118.156.128)
batuul muu muldaak bolioch ee
(68.118.156.128)
batuul muu muldaak bolioch ee
(68.118.156.128)
batuul muu muldaak bolioch ee
(180.149.78.20)
gomdmoor yum ene zasag torin baij baigaag iim nohdvvd ajil hiih vv ergej bytsasan deed ydirdagataiaaa shorgooltsood odoo baitsaagch nar nar ni ingeed hereldeed ehleh yum bna l daa
(180.149.78.20)
gomdmoor yum ene zasag torin baij baigaag iim nohdvvd ajil hiih vv ergej bytsasan deed ydirdagataiaaa shorgooltsood odoo baitsaagch nar nar ni ingeed hereldeed ehleh yum bna l daa
Хоосон байна
Хоосон байна