Азийн оюутны сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болно

 

Азийн оюутны спортын холбооны Гүйцэтгэх хорооны хурал Улаанбаатар хотноо өнгөрсөн сарын 22-25-нд боллоо. Хурлаар 2016 онд болох Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээний эрхийг олгох танилцуулга, зохион байгуулах хүсэлт, саналыг авч хэлэлцсэн байна. Манай улс 2016 онд болох Азийн оюутны аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн зургадугаар тэмцээний эрхийг авахаар ЭМСЯ, МҮСБХ, МОСХ-ноос саналаа гаргасан юм. Мөн Хятадын Тайвань энэ төрлийн тэмцээнийг авахаар манай улстай хамт өрсөлдөв. Тэмцээний танилцуулгыг МОСХ, МҮСБХ-ны дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгч хийж, Тайванийн талаас таван төлөөлөгч тэм цээний талаар Гүйцэтгэх хорооны гишүүдэд мэдээлэл өгсөн. Үүний дараа, санал хураахын өмнө АОСХ-ны ГХ-нд тухайн улсаас сонгогдон ажиллаж байгаа хүмүүс нэмэлт мэдээлэл хийв. Санал өгөх албан ёсны эрхтэй есөн гишүүн санал өгөхөд Монгол Улсын саналыг зургаан гишүүн дэмжиж, Тайванийн тал гурван санал авснаар Монгол Улс энэхүү нэр хүндтэй тэмцээнийг өөрийн эх орондоо хүлээн авч, зохион байгуулах эрхтэй боллоо. Азийн оюутны аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн тэмцээнийг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо ирэх оны аравдугаар сарын 23-30-нд зохион байгуулна. Тэмцээний урьдчилсан тоглолтууд Хандгайт дахь “Олимп” спорт цогцолбор, хагас, шигшээ тоглолтуудыг “Буян-Ухаа” дахь спортын ордонд явуулахаар төлөвлөж байна.

 

Б.НОМУУН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)