Дорнодын таван суманд морины уралдааныг түр хориглолоо

 

        Энэ онд Төв, Сэлэнгэ зэрэг 12 аймгийн Засаг дарга өвлийн уралдааныг хориглох захирамж гаргаж, УИХ-ын Хүний эрхийн дэд хорооноос Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт “Дүнжингарав-2016” уралдаан болон ирэх гуравдугаар сард болох Хангайн бүсийн морин уралдаанд хүүхэд оролцуулахгүй байх, хүүхдийн эрхийг хамгаалах асуудалд анхаарч ажиллахыг хүссэн албан бичиг хүргүүлсэн. Гэлээ ч зарим том уяачид төр засгийн шийдвэрийг үл тоон өнгөрсөн сарын 28-нд “Дүнжингарав-2016” уралдааныг зохион байгуулсан. Тус уралдаанд энэ жил 900 гаруй хурдан морь уралдаж, мөн тооны унаач хүүхэд оролцсон байна. Уралдааны үеэр 16 хүүхэд мориноос унаж  хүнд болон хүндэвтэр гэмтэл авч, эмнэлгийн тусламж авсан аж. Мөн энэ сарын 5,6-нд Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд Хангайн бүсын уралдаан болох  аж. Уг уралдаанаас хэчнээн хүүхэд бэртэж, гэмтэхийг таашгүй. Морин уралдаантай холбоотой саарын хажуугаар сайн мэдээ ч бас байна Дорнод аймгийн Хөдөлмөрийн болон Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтэс тавдугаар сарын нэгэн хүртэл хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байхыг уриалжээ. Энэхүү уриалгыг дэмжиж Чойбалсан хот, Чулуунхороот, Сэргэлэн, Булган,Баяндун, Цагаан-Овоо сумдын засаг дарга нар хурдан морины уралдааныг түр хугацаагаар хориглох захирамж гаргасан байна.

 

 

Б.Төгөл

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (59.153.115.223)

    2016-03-01

    ЗӨВ ШҮҮ