Д.Өлзийт: Газар хөдлөлтийн улмаас хохирол учраагүй

 

        Увс аймагт хүчтэй газар хөдөлж, гэрийн тавилга чичирхийлэх, дуу чимээ гарах зэрэг байдлаар иргэдэд мэдрэгдсэн талаар сошиалаар мэдээлж буй. Энэ талаар тус аймгийн Онцгой байдлын газрын орлогч дарга, дэд хурандаа Д.Өлзийтөөс тодрууллаа.

 

-Газар хөдлөлт хэзээ болсон бэ. Хэдэн баллын газар хөдлөлт болов?

 

-Тариалан сумын Мянганы уул гэдэг газар 2016 оны хоёрдугаар сарын 26-ны 23.32 цагт газар хөдөлсөн. Тухайлбал, 4.1 баллын чичирхийлэл мэд рэгдлээ. Газар хөдлөлтийн улмаас хохирол гараагүй.

 

-Улаангомчуудад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн байна. Тариалан сум аймгийн төвөөс хэр зайтай оршдог вэ?

 

-Тариалан сум аймгийн төвөөс 40 гаруй км-т, Мянганы уул сумаас 10 гаруй км-ийн цаана байдаг. Тэгэхээр 50 гаруй км-ийн цаана байгаа аймгийн төвийнхөнд чичирхийлэл мэдрэгдсэн хэрэг. Ер нь Увс аймгийн Тариалан суманд сүүлийн гурван жил дараалан газар хөдлөлт мэдрэгдэж байна. Өнгөрсөн онд гэхэд хоёр удаа 3.5 баллын чичирхийлэл болсон. Иймээс бид мэргэжлийн байгууллагуудаас газар хөдлөлтийн шалтгаан нөхцөлийг тодруулж өгөхийг хүссэн. Иргэдийг гэнэтийн аюулаас хамгаалахын тулд сургалт тогтмол зохион байгуулж байна.

 

-Мянганы уул орчимд нутаглаж байгаа малчдад газар хөдлөлт хэрхэн мэдрэгдсэн бол?

 

-Малчид “Чимээ гарч, чичирхийлэл хүчтэй мэдрэгдлээ” гэж ярьсан.

 

Б.Дэлгэр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Эрка (202.131.226.194)

    2016-03-02

    Энэ газар хөдлөлт Баян-Өлгийд бас болсон ш дээ. Манай Баян-Өлгийнхэн мэддэггүй юм уу. 2-р сарын 28 нд хөдөлсөн.орой 21 орчим цагийн үед.

  • (103.57.92.242)

    2016-03-02

    teneg uvsiihan