17 аймгийн 62 сум цагаан зудтай байна
- 2016-03-10
- Орон нутаг
- 0
Манай орны нийт нутаг дэвсгэрийн 70 гаруй хувь нь цастай байна. Тэдгээрээс Архангай аймгийн Жаргалант, Цахир, Тариат, Хангай сум, Баян-Өлгий аймгийн Сагсай сум, Баянхонгор аймгийн Жаргалант сум, Булган аймгийн Дашинчилэн, Хангал, Хишиг-Өндөр сум, Говь-Алтай аймгийн Алтай, Халиун сум, Дорнод аймгийн Матад, Цагаан-Овоо, Халхгол сум, Дорноговь аймгийн Дэлгэрэх сум, Дундговь аймгийн Өлзийт, Хулд сум болон Завхан аймгийн Алдархаан, Баянхайрхан, Баянтэс, Идэр, Их-Уул, Нөмрөг, Отгон, Сонгино, Тэлмэн, Тосонцэнгэл, Түдэвтэй, Тэс, Цагаанхайрхан, Цэцэн-Уул, Яруу сум, Өвөрхангай аймгийн Бүрд, Өлзийт, Есөнзүйл, Хужирт сум, Сүхбаатар аймгийн Асгат, Баяндэлгэр, Дарьганга, Мөнххаан, Наран, Онгон, Сүхбаатар, Түвшинширээ, Уулбаян, Халзан сум, Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Төв аймгийн Зуунмод, Угтаал сум, Увс аймгийн Баруунтуруун, Зүүнговь, Наранбулаг, Өндөрхангай, Түргэн, Улаангом, Тэс сум, Ховд аймгийн Үенч сум, Хөвсгөл аймгийн Арбулаг, Цагаан-Үүр, Цэцэрлэг сум, Хэнтий аймгийн Галшар, Дэлгэрхаан сум цасны зузаан 20-60 см (нягт 0.10-0.42 гр/см3)-т хүрч нийт 17 аймгийн 62 сум цагаан зудтай байгаа аж. Мөн Архангай аймгийн Өндөр-Улаан сум, Баянхонгор аймгийн Галуут сум, Булган аймгийн Баяннуур, Булган, Гурванбулаг, Тэшиг, Рашаант сум, Говь-Алтай аймгийн Тонхил, Тайшир, Цогт, Цээл, Шарга, Хөхморьт сум, Дорнод аймгийн Булган, Сэргэлэн сум, Дорноговь аймгийн Айраг сум, Дундговь аймгийн Адаацаг, Баянжаргалан, Дэрэн, Луус, Мандалговь, Өндөршил, Цагаандэлгэр, Эрдэнэдалай сум, Завхан аймгийн Сантмаргац, Улиастай, Ургамал, Цагаанчулуут, Шилүүстэй сум, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий, Нарийнтээл сум, Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Эрдэнэцагаан сум, Төв аймгийн Баян-Өнжүүл, Баянчандмань, Жаргалант, Цээл, Эрдэнэсант сум, Увс аймгийн Давст, Өмнөговь, Малчин, Сагил, Хяргас сум, Ховд аймгийн Алтай, Манхан, Цэцэг, Чандмань сум, Хөвсгөл аймгийн Баянзүрх, Улаан-Уул, Эрдэнэбулган сум, Хэнтий аймгийн Дархан сум цасны зузаан 10-19 см (нягт 0.09-0.35 гр/см3)-т хүрч нийт 15 аймгийн 51 сум зудархуу нөхцөл байдалтай байгаа аж.
Б.Төгөл
Сэтгэгдэл (0)