Орон нутгийн сурагчдын амралт 15-аас эхэлнэ
- 2016-03-10
- Орон нутаг
- 0
Нийслэлийн ЕБС-ийн сурагчдын гуравдугаар улирлын амралт энэ сарын 29-нөөс эхэлж, ирэх сарын 5-нд дуусна. Харин хөдөө орон нутгийн сурагчдын амралт энэ сарын 15-наас эхлэх юм. Аймаг, сум, тосгон, багийн сургуулийн дунд, ахлах ангийн сурагчид энэ сарын 15-28-ныг хүртэл хоёр долоо хоног амарна. Харин бага ангийн сурагчид энэ сарын 29-нөөс ирэх сарын 18-ныг хүртэл гурван долоо хоног амрах аж.
Сэтгэгдэл (0)