Хөөрхий тэмээдийг Ардын намтай холбоотой гэж сэжиглэв

 

        Энэ зурган дээрх тэмээнүүдийг АН болон Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраад таалагдаагүй тул уралдаан тэмцээнд оруулаагүй аж. Иймд нэг мянга гаруй км замыг туулан зорьж ирсэн тэмээчид гомдол тээн Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын үүдэнд эсэргүүцэл илэрхийлэн жагсаж байна.   

 

Баянхонгор, Дорноговь аймгаас ирсэн тэдгээр тэмээ болон тэмээчид АН-ын гишүүн биш байсанд  учир нь оршиж байгаа аж. Тиймээс Бадраа даргын нүдэнд муухай харагдан 1000 тэмээний уралдаанд уралдаж чадалгүй хасагджээ. Гиннесийн номонд бичүүлэхээрээ нэр барин Монголдоо байтугай дэлхий даяар зарлаж, төрийн мөнгийг цацсан 1000 тэмээний уралдаан нь АН-ынхны сонгуулийн пиар байсан нь илэрч,  АН-ынхныг улс даяар онигоонд оруулснаар дууслаа. Улс төрийн санаа зорилго өвөрлөн намчирхож, нутгархсны золиосонд тэмээ хүртэл хэлмэгдэв. Хошин шогийнхон өлгөөд авбал “хөөрхөн” сэдэв.

 

 “Энэ бүхэнд Засаг дарга л буруутай, оюуны хомсдолтой ч юм шиг Засаг дарганцарууд угаасаа бүтэхгүй, нүүрсний мөнгөөр хөрөнгөжин эрх мэдэл албан тушаалдаа эрдэж, дур зоргоороо авирлах явдал гаарч байна” гэх зэргээр нутгийн иргэд ярих болжээ.  

 

Эсэргүүцлийн жагсаалыг УИХ-ын дарга З.Энхболд болон УИХ-ын гишүүн “Ажнай” Бат-Эрдэнэ нар хараагүй царайлан нүүрээ бууруулан хажуугаар нь хар машинтай, хар нүдний шилтэй давхин өнгөрсөн гэнэ лээ.

 

Сонгуулийн сургаар тэмээг хүртэл намаар ялгаварлах ч гэж дээ хөөрхий, АН-ынхан.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • irgen (112.72.11.67)

    2016-03-14

    iim maanag zasag darga, iim tusheedtei uls hezee yaj hogjinoo. onigoo onigoo

  • ZOCHIN (122.201.26.171)

    2016-03-14

    IIM HOORHON TEMEEDIIG UU

  • ЗОЧИН (122.201.26.171)

    2016-03-14

    ИЙМ ХӨӨРХӨН ТЭМЭЭДИЙГ ҮҮ

  • zochin (59.153.113.220)

    2016-03-14

    . . . deerhi medeelliig bichsen setguulchee , jaahan bodit unend niitseheer niitlel tavimaar yum , tedgeer temeed chin ***** baisan yum baina lee malaa , Bayanhongor aimgiin Bayangovi , Bayanlig sumdii urd govi nelenhuidee temeed ni ***** baidgiin HAVTGAIN ***** gesen ug mal setguulchee