Кесеров хагалгаагаар 4 ихэр хургыг эсэн мэнд гарган авчээ
- 2016-03-16
- Орон нутаг
- 0
Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 3-р багийн малчин Г.Батсүхийн хээлтэй хонь иврээд хээл нь хүндрээд байна гэсэн дуудлагын дагуу аймгийн ХХААГ-ын Мал эмнэлгийн хэлтсийн халдвартын их эмч Ё.Гэрэлт-Одоор ахлуулсан малын эмч нарын баг очиж кесеров хагалгаа хийж, 4 ихэр хургыг эсэн мэнд гардан авчээ.
Уг хонь өмнө нь гурван удаа гурван ихэр хурга гаргаж байжээ. Харин энэ удаа дөрвөн ихэр хурга гаргаж байгаа төлөрхөг чанар өндөртэй хонь аж. Гарсан төлүүд нь бас гурван ихэр хурга гаргадаг бөгөөд малчин Г.Батсүхийнх бичин жилийн анхны төл нь ийнхүү ихэр байгаад билэгшээж байгаа юм байна.
Сэтгэгдэл (0)