Орон нутагт автомашины ослоор хоёр иргэн амиа алджээ
- 2016-03-18
- Орон нутаг
- 0
Орон нутагт автомашины ослоор хоёр иргэн амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, Өвөрхангай аймгийн Зүүн-Баян-Улаан сумын Хүйтний хөндий гэдэг газарт “Toyota Prius-20” дугаартай автомашин онхолдож Сант сумын харьяат Б /эр.22н/, Н /эр.22н/, Баянхонгор аймгийн харьяат Г /эр.22н/ нар нас барсан мэдээллийг цагдаагийн байгууллага авч шалгаж байна. Мөн түүнчлэн Төв аймгийн Лүн сумын Цагаан хөтөл гэдэг газарт “Toyota Prius-11” дугаартай автомашин онхолдож тус сумын харъяат А /эм.31н/ нь нас барсан мэдээллийг шалгаж байна.
Сэтгэгдэл (0)