НҮБ2.4 сая ам.долларыг малчдад зориулна
- 2016-03-18
- Орон нутаг
- 0
НҮБ-аас өвөлжилт хүндэрсэн аймгийн малчдад2.4 сая ам.долларын тусламж үзүүлэхээр болжээ. Энэхүү хөрөнгийг Онцгой байдлын үед зарцуулах НҮБ-ын нэгдсэн сангаас гаргах аж. Үүнд хүнс, эрүүл ахуйн хэрэгсэл, амин дэм, шатахуун, дулаан хувцас, бэлэн мөнгө зэрэг багтжээ. Төслийг дөрөвдүгээр сарын6-наас хэрэгжүүлэхээр болсон байна. НҮБ-ын тусламж өвөлжилт хүндэрсэн аймгийн 4390 малчин өрхөд чиглэнэ гэдгийг НҮБ-ын Суурин зохицуулагч Биата Транкман онцоллоо. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас Монгол Улсын нутаг дэвсгэрийн 60 гаруй хувь буюу339 сум зудтай болон зудархуу үүсээд байгаа юм.
Д.Булган
Сэтгэгдэл (0)