Дорноговьд 30782 толгой мал хорогдоод байна
- 2016-03-30
- Орон нутаг
- 0
Энэ сарын 28-ны байдлаар Дорноговь аймгийн ХХААГ-аас гаргасан мал аж ахуйн хаваржилтын мэдээллээр тус аймгийн хэмжээнд нийт 30782 толгой мал хорогдоод байгаа аж.
Том малын зүй бусын хорогдлыг таван төрлөөр нь авч үзвэл 11 тэмээ, 3493 адуу, 2824 үхэр, 10641 хонь, 13813 толгой ямаа эзэлжээ. Хорогдлын хэмжээ оны эхний нийт малын 1.7 хувьтай тэнцэж буй юм байна.
Тус аймгийн Айраг суманд 10617, Дэлгэрэх суманд 10136 толгой мал зүй бусаар хорогдсон нь нийт хорогдлын 67.4 хувийг эзэлж байгаа аж.
О.Түвшин
Сэтгэгдэл (0)