Хүүхдүүд галаас хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг аварчээ
- 2016-04-01
- Орон нутаг
- 0
Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын 7038101 тусгай дугаарын утсанд 2016 оны 03 сарын 27-ны өдрийн 15 цаг 17 минутад Мөрөн сумын 9-р багийн 9-ийн 10 тоотод гэр шатаж байна гэсэн дуудлагыг иргэн З.Батбаяр өгчээ. Тус өдөр үүрэг гүйцэтгэж байсан Аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27-р ангийн онцгой байдлын дэслэгч С.Ганболд захирагчтай 1-р салааны 1-р тасаг хаягийн дагуу шуурхай очиход 5 ханатай монгол гэрт гарсан галыг 8-12 насны 4 хүү өчүүхэн биендээ баймгүй зориг гаргаж галыг маш түргэн хугацаанд унтрааж, гэр дотор байсан хөгжлийн бэрхшээлтэй 58 настай иргэн Ц.Цэндсүрэнгийн амь насыг гэрийн эд хогшлын хамт авран хамгаалсан байсан.
Тухайн галыг гарч байхад хүүхдүүд урд гудамжинд хөл бөмбөг тоглож байсан бөгөөд гэр шатаж байгааг хараад гүйж ирээд шууд унтрааж эхэлсэн байна.
Б.Цэцэг
Сэтгэгдэл (2)
(103.26.194.233)
ÐÑндаг Ñ Ð¾Ð¾ÑÑ Ð¾Ð½ дÑÑ Ð½Ð°ÑÑаа баÑÑлалаа
bay (202.131.225.147)
bayr hurgey