Жанжны нутаг заваарч дууслаа

 

        Өнгөрсөн баасан гаригт Сүхбаатар аймагт болсон иргэдийн тайван жагсаал цуглаанд оролцогчид олон уриа барьж жагссаны нэг нь Эрдэнэцагаан сумын ИТХ-ын дарга Д.Нандинцэцэгийг хууль ёсоор сонгогдсон албан тушаалаа эрхлэхэд нь саад хийж, шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа хууль бус үйлдлээ зогсоох тухай шаардлага байжээ. Энэ шаардлагыг сошиал сүлжээнд фотошоп буюу эвлүүлгийн аргаар засварлан, түүнийг аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгч Б.Гансүхтэй амрагийн холбоотой мэтээр гүтгэн доромжилсон захиалгат мэдээллийг “хөлсний жиргээчид” цацаж байгаа юм байна. Энэ мэдээллийг уншсан, үзсэн тус аймгийн иргэд ихэд зэвүүцэж, аймгийнхаа өнөөгийн зарим удирдлагуудын “бөгс бөөр”-ний асуудлын талаар олон яриа  түмний дунд  өнөө хэр нь байдгийг, тэд ёс зүйгүй байдлаасаа болоод гэр бүл салгасан, тэр ч байтугай хүчингийн хэрэг ч байж болзошгүй үйлдэл гаргаж байсан тухай яриа тархсаныг шалгуулах хэрэгтэй гэж аймгийн НАМЗХ-ны тэргүүлэгчдэд ханджээ.

 

 Харин НАМЗХ-ны салбарынхан хэдийгээр “олны үг ортой” гэдэг боловч, аймгийн хөгжлийн тулгамдсан асуудал, хүний эрх, хууль ёс баримтлах, шүүхийн шийдвэр биелүүлэх талаар тавьсан амин чухал шаардлагуудыг элдэв ”бөгс бөөр”-ний асуудалтай хольж хутгахгүй гэсэн байр суурьтай байгаагаа тайлбарлан буцаасан байна. Хэрвээ “хөлсний жиргээчид” энэ мэт балмад дайралтаа зогсоохгүй бол, тун удахгүй энэ сэдвээр элдэв яриа, хов жив өрнөж, зарим дарга нар олны амны зугаа болж магадгүй  байна

 

Б.Өнөрөө

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • 222...222....233...333 (103.242.46.168)

    2016-04-19

    Наран мандах нутгаа улсад тэргүүлэх зэрэгт хүргэж хөгжүүлж байгаад атаархаад л ингэж Ж.Батсуурь даргынхаа нэр хүндийг унагах гэсэн ядуухан УЛС ТӨРӨӨ зогсоо Шившиг..Шившиг...

  • (202.179.31.24)

    2016-04-19

    Засаг дарга Батсуурь, орлогч Хосоо, Хурлын дарга Мөнхжаргал, Тамгын газрын дарга Лхамсүрэн, бусад бүх хурган дарга нар, төрд ажиллаж байгаа АН-ын нөхдүүд өөрсдөө тийм ариун хүмүүс үү...