Хийн газ дэлбэрснээс хүүхдүүд түлэгдсэн байна
- 2016-04-27
- Орон нутаг
- 0
Хийн газ үнэртэж байхдаа тамхи татсанаас хүүхдүүд дэлбэрэлтэд өртсөн тухай ЦЕГ-аас мэдээлж байна.
Хэнтийн аймгийн Өмнөдэлгэр суманд энэ сарын 25-ны өдөр 5 сурагч ахуйн хэрэглээний газ үнэртэж саваагүйтжээ. Тэгэхдээ тамхи татсанаас болж газ нь дэлбэрсэн аж.
Дэлбэрэлтэд өртөж гэмтэл авсан хүүхдүүд ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагч юм. Түлэгдэж гэмтсэн хүүхдүүдийг өчигдөр ГССҮТ-ийн Түлэнхийн тасагт хэвтүүлсэн байна. Уг хэргийг Хэнтий аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа гэж ЦЕГ-ын ХМТ-ийн ажилтан, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэн мэдээллээ.
О.Заяа
Сэтгэгдэл (1)
zochin (37.220.133.161)
Usburiin zaluuchuudad barimtat kino hiij taniltsuulbal seremjluulege bolno.