Увсад нисдэг камертай, морьт эргүүлүүд ажиллаж байна
- 2016-04-28
- Орон нутаг
- 0
Увс аймгийн цагдаагийн газар “DJI phantom3” маркын дрон буюу нисдэг камерыг гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр ашиглаж эхэлжээ. Тодруулбал, 4 сая 920 мянган төгрөгийн үнэ бүхий техник хэрэгслийг худалдан авч гэмт хэргээс урдчилан сэргийлэх, илрүүлэх, бартаa саадтай газарт самналт хийх, хүн малын хулгайг шуурхай эрэн сурвалжлах ажилд ашиглаж эхэлсэн байна
Тус аймгийн цагдаагийн газраас мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор морьт болон мотоцикльт эргүүл ажиллуулж байгаа бөгөөд морьт эргүүлүүдэд дроныг хүлээлгэн өгчээ.
Бат time,mn
Сэтгэгдэл (0)