Эмнэлгийн нам даралтын зуух дэлбэрснээс өвчтөн нас баржээ

 

       Өнгөрсөн лхагва гарагийн шөнө Төв аймгийн Архуст сумын эмнэлгийн халаалтын нам даралтын зуух дэлбэрч эмнэлгийн Халдвартын тасагт гурван сартай хүүгийн хамт хэвтэн эмчлүүлж байсан иргэн нурангад дарагдан нас баржээ.

 

Одоогоор нярайн биеийн байдал хүнд байгаа бөгөөд ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт хүргэгджээ.

 

Тус эмнэлгийн барилгад өнгөрсөн жил их засвар хийж, халаалтын системийг бүрэн шинэчилсэн ч ийнхүү дэлбэрч ашиглах боломжгүй болсон тул өвчтөнүүдийг тус сумын сургуулийн дотуур байр руу шилжүүлж байгаа аж.

 

О.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • AX (122.201.19.30)

    2016-04-29

    Emchilj edgeeruulj chaddaggui yum gehed osoloor hun alahgui baij bolmoor yum daa!!!