”Үйлдвэрлэгчдийн сэтгэлгээний хувьсгал” зөвлөлгөөн боллоо

 

Дархан-Уул аймгийн Хөдөлмөрийн хэлтэс, “Ахуйн үйлчилгээ хөгжил судалгааны нийгэмлэг” ТББ,  Үйлчин бүсгүй үндэсний зөвлөл хамтран “Үйлчин бүсгүй 2016” уулзалт, зөвлөлгөөнийг аймгийн ЗДТГазрын хурлын танхимд өнөөдөр буюу 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 14.00 цагт зохион байгууллаа.

 

Зөвлөлгөөнд аймгийн оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн138 төлөөлөл оролцож, мэдээлэл авсан бөгөөд тулгамдаж буй асуудал, салбарын цаашдын хөгжил дэвшил, хамтын ажиллагааны талаар санал бодлоо хуваалцсан юм. Тус зөвлөлгөөнөөр оёдлын үйлдвэрлэл эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, дэмжих, үйл ажиллагааг нь нэгдсэн зохион байгуулалтанд оруулах, оёдлын үйлдвэрүүдийг шинээр байгуулах талаар олон санал санаачлага гаргасан арга хэмжээ боллоо.

 

Оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн хувьд тухайн салбарын хэмжээнд уг зөвлөлгөөн нь аймагтаа анх удаа зохион байгуулагдаж байгаа юм.

 

Дархан-Уул аймагт оёдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа оёдол, сүлжмэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 40 гаруй жижиг дунд үйлдвэр эрхлэгч, 8500 гаруй хувиараа хөдөлмөр эрхлэгчдээс 785 орчим нь оёдол эрхэлж байгаа судалгаа байдаг. 

 

 

О.Зол

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • SsTYtVyswr (46.161.9.32)

    2016-07-21

    yenm79 irjebvsxbjhp, [url=http://egadbsbviyrr.com/]egadbsbviyrr[/url], [link=http://dapmtprotcpl.com/]dapmtprotcpl[/link], http://uexccjcvppno.com/