“Сэлэнгэ-2016” команд штабын сургуулилт эхэллээ
- 2016-05-18
- Орон нутаг
- 0
Хууль сахиулах болон Онцгой байдлын чиг үүрэг бүхий байгууллагуудын албан хаагчдын бэлэн байдал, хамтын ажиллагааг өргөжүүлэх, албан хаагчдын үүрэг гүйцэтгэх дадлага, арга зүйг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулж буй “Сэлэнгэ-2016” команд штабын сургууль Сэлэнгэ аймагт өнөөдөр эхэллээ.
Команд штабын сургуулийг үүрийн 05:00 цагт “Яаралтай цугларах” дохиогоор эхлүүлж бие бүрэлдэхүүний бэлтгэл, бэлэн байдлын үзлэгийг явуулан сургуульд оролцогч бүрэлдэхүүнийг хээрийн байрлалд шилжүүлэн байрлуулсан байна. “Онцгой байдал үүссэн үед Сэлэнгэ аймаг дах тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудын харилцан ажиллагаа” сэдэвт энэхүү команд штабын сургуульд онцгой байдал, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, хууль сахиулах их сургууль, хилийн цэрэг, тахарын албаны 300 гаруй албан хаагч оролцож байгаа юм. Тус сургуулийн үеэр Онцгой байдлын байгууллагаас нийтийг хамарсан эмх замбараагүй байдлын үед гарсан гал түймрийг унтраах, уснаас эрэн хайх, аврах ажиллагаа явуулах үзүүлэн тоглолт, олон төрлийн ослоос авран хамгаалах дадлага, сургуулилтуудыг зохион байгуулна.
О.Баяр
Сэтгэгдэл (0)