Хөвсгөлд гал унтраах шинэ анги нээгдлээ

 

Өнөөдөр ОБЕГ-ын дарга бригадын генерал Т.Бадрал Хөвсгөл аймгийн Тариалан суманд ажиллаж Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн нээлтийн арга хэмжээнд оролцлоо.

 

Шинээр байгуулж байгаа Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангид ажиллах бие бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулж, сургаж дадлагажуулснаар Тариалан сумаас найм, бусад сумдаас 16 мэргэжлийн хүн бэлтгэсэн байна. ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, Хөвсгөл аймгийн засаг дарга А.Эрдэнэбаатар, Тариалан сумын засаг дарга Ц.Хөвсгөлдалай, Онцгой байдлын газрын дарга, онцгой байдлын хурандаа Г.Нэргүй нарт Тариалан сумын иргэд гал унтраах ангитай болсондоо талархлаа илэрхийлэв.

 

Тус анги нээгдсэнээр  Тариалан суманд  ажлын байр нэмэгджээ. Гал түймэр унтраах, аврах 46 дугаар анги одоогоор түр байранд ажиллаж байна. 

 

 

О.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • TcIhOyHyTjHsdiUHbjb (46.161.9.32)

    2016-08-09

    Bq7l1o fcdxmgocgpbk, [url=http://ikoldidpfsiv.com/]ikoldidpfsiv[/url], [link=http://qlaylrwitrjt.com/]qlaylrwitrjt[/link], http://bhuqjopzszyo.com/