Хөвсгөл аймгийн нутагт газар хөдөлжээ

 

Монгол улсын нутаг, Хөвсгөл аймгийн Мөрөн хотоос баруун урд зүгт 23,4 км зайд 3,4 магнитудын хүчтэй газар хөдөллөө гэж ОХУ-ын ШУА-ийн Геофизикийн албаны Сибирийн салбараас мэдээлсэн байна. 



Геофизикийн албан Алтай Саяны салбарт боловсруулсан мэдээллээс үзвэл энэ сарын 2-ны өглөөгүүр болсон газар хөдлөлийн төв нь хойд өргөргийн 49,54, дорнод өргөргийн 99,89 градуст, оросын Тувагийн хилээс 139 км зайд байлаа гэсэн байна. 


Газар хөдлөлийн төвд чичирхийллийн хүч нь MSK-64 шаталбараар дөрвөн балл байжээ. 

 


Монгол Улсын баруун хойд нутаг, ялангуяа Тува, Алтайн бүгд найрамдах улс, Буриадын баруун нутагтай хил залгаа газруудад 2011 оны сүүлчээс газар хөдлөл чичирхийлэл байнга давтагдаж байгаа юм.

 

                                                                                                                                                             О.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)