Алтанбулагийн боомтоор буу, сум нэвтрүүлэхийг завджээ

 

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг авто замын боомтын орох чиглэлд энэ сарын 8-ны өдөр ОХУ-ын иргэн Л.Ю “Toyota Prado” маркийн авто машины урд талын хайрцаганд МР-645К маркийн Т11096682 дугаарын хийн гар бууг магазин, хийн баллон, 278 ширхэг сумны хамт хил нэвтрүүлэхийг завджээ.

 

Энэхүү зөрчлийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Сэлэнгэ аймаг дахь газрын шалгагч Э.Наранбаатар илрүүлж, холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

 

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас иргэдийг Монгол Улсын хилээр нэвтрэхдээ санаатай болон санамсар болгоомжгүйгээр тусгай хэрэгсэл, сумыг автомашин, тээврийн хэрэгсэлдээ авч явахгүй байхыг анхаарууллаа.

 

Б.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)