Г.Аюурзана: Миний 10 кино
- 2016-06-15
- Топ сэдэв
- 0
“Миний” л гэе дээ. Хэдэн сарын өмнө, киноны тухай сайтад ажилладаг Батзориг хэмээх залуугийн хүсэлтээр, 10 кино нэрлэсэн юм. (Энэ 10 гэдэг үнэхээр эвгүй тоо шүү!)
Намайг төлөвшихөд нөлөөлсөн гэдэг утгаар нь харвал, мэдээж, 10-аас олон кино нэрлэгдэх болно. Тухайн үедээ мартагдашгүй сэтгэгдэл төрүүлсэн, онцгой сайхан дурсамж үлдээсэн гэвэл бас л 10-аар тогтохгүй. Багадаа үзсэн кинонуудаа урлаг, утга зохиолын үнэ цэн гэдэг талаас нь огт харж байгаагүй мөртлөө мартаж чаддаггүй, сайхан санагдаад байдаг тохиолдол ч олон. Тийм болохоор яг одоо, 2016 оны 1 сарын 15-ны орой 20-21 цагийн хооронд санаанд хамгийн тод орж ирсэн 10 киногоо л нэрлэе дээ.
1. The Godfather.
Эрэгтэй хүн бүр энэ киног нэг дугаарт нэрлэнэ гэдэгт огт эргэлзэхгүй байна. "I'll make him an offer he don't refuse" гэдэг үгийг манай гарагийн насанд хүрсэн эрчүүлийн тэн хагас нь бараг цээжээр мэддэг тул элдэв юм яриад юүхэв. Марио Пьюзо гэдэг мундаг зохиолчийг унших хэрэггүй болтол нь янзтай хийсэн кино гээд бодохоор зохиолчийн өмнөөс л жаахан хар буудаг. Гэхдээ би 3 дахь хэсэгт нь дургүй. Эхний 2 нь л хангалттай байсан юм шиг санагддаг.
2. Once upon a time in America.
Би Роберт Де Нирод ер нь дуртай юм уу, хаашаа юм бэ? Гэхдээ энэ кино бол миний оюутан цагтаа үзсэн үнэхээр бишрэм сэтгэгдэл төрүүлсэн анхны тодоос тод кино шүү. 1980-аад оны сүүлчээр өөрчлөн байгуулалт Оросын бүх кинотеатрыг Холливудын бүрэн хөтөлбөрөөр пиг дүүргэчихсэн тэр үед энэ кино миний хувьд бүх талаараа гэрэлт цамхаг болсон юм. Москва 200-гаад кинотеатртай (Академическая метрон дээр бүр “Улан-Батор” нэртэй кинотеатр ч байсан), гудамж бүрийн уулзварт ар өвөргүй битүү зарлалтай том самбар байна. Яг л миний “Чөтгөрийн гэрээ” өгүүллэгт гардаг шиг би найзуудтайгаа тэр самбарыг шүүрдэж долоо хоногт заавал 2-3 кино үздэг байлаа. Энд нэрлэж байгаа кинонуудыг минь ч тэр үеийн сэтгэгдлээрээ хандсан гэж ойлгох хэрэгтэй. Энэ киног ахин үзэх боломж олдох бүрт өөрийгөө Noodles дотор орчихсноор төсөөлөхөд үргэлж аз жаргал амтагддаг.
3. Броненосец “Потемкин”.
Планууд нь үнэхээр урлагийн гайхамшиг. Тэр хүмүүсийн царай төрх үү? Би бүр багадаа, байлдаантай киноноос өөр юм мэддэггүй байхдаа л үзээд шууд шооконд орсон юм даг. Нэг өвгөний зэвүүн муухай царай, гялалзаж гүйлгэнэсэн нүд ерөөсөө санаанаас гардаггүй. Камераар зурж болно гэдгийг анх үзүүлсэн хүн бол Эйзенштейн. Ер нь би суваг сольж яваад хуучны орос кино таарах л юм бол, заавал зогсоод дуустал нь үздэг. “Солярис” байсан ч, “Москва слезам не верит” байсан ч, “Шурикт тохиолдсон явдал” байсан ч, “12 сандал”, бүр “Жестокий романс”, “Табор уходит в небо”, “Эрдэнэ нуусан гар”, адгийн тэнэг “Жентльмены удачи” байсан ч ялгаагүй, суваг солихоо болиод шууд үзэж эхэлдэг.
4. Cryies and Whispers.
Дэлгэцэнд бичигдсэн жүжиг л дээ. Гэхдээ тайзан дээрээс хэзээ ч тийм нүүрний хувирлыг, театрын эхний эгнээнд суугаад ч олж үзэхгүй. Хүмүүс бол Бэргманыг ярихдаа заавал “Зэрлэг гүзээлзгэнэ” ч юм уу “Персона” дээр өргөлт өгдөг. Би бол “Шивнээн, хашгираан”-д л дуртай. Яг л нэг романыхаа баатрын эцэг шиг байсхийгээд л энэ киног үздэг. Хуучны видео кассетаар, яг л пянз сонсож байгаа юм шиг.
5. Citizen Kane.
Энэ киног дурдахгүй өнгөрвөл киноны тухай ерөөсөө яриад хэрэггүй байх аа даа. Кино урлаг хөгжсөөр байгаад нэг цэгт хүрээд уналаа гэхэд, “Иргэн Кэйн”-ээс зуурч аваад ахин өндийх боломжтой. Энэ кино хэзээ ч хуучрахгүй ээ. Нийгэм, улс төр, хувийн амьдрал, тэгээд багынх нь тэр муу чарга гээд л санаандгүй бүх зүйлсийг эвд нь оруулж урлаг бүтээсэн гоц жишээ. Найруулагч өөрөө гол дүр. Орсон гуай тоглосон болоод тэгж байгаа юм биш, ер нь найруулагч хүний дүр төрх яг л тэр хэвлэлийн магнатаар төсөөлөгдөөд байдаг юм даа. Киночид магнат болох гэж л тэмүүлээд яваа улс шиг санагддаг. Урлаг тийм ховсч эд.
6. The Holy Mountain.
Дэхнэ үеийн Ходоровскийн нэг DVD надад бий. Бүх ажлуудынх нь эмхэтгэл. Хамгийн сүүлд нь өөрийнх нь тухай Луи Мушегийн баримтат киног хавсаргасан. Бүх юмыг нь нэг дор үзэхээр “Ариун уул”-ын сүрд бусад нь шууд дарагдчихдаг нэг муу талтай. Ер нь зохиолч хүн заавал “Библи” унших ёстой шиг барууны киночид бас Христосын сэдэвтэй зууралдаж бяраа үзүүлэх ёстой шиг байгаа юм. Христос бол яг л Чингис хаан шиг аль талаас нь харахаас шалтгаалаад эрс тэс хувирдаг дүр шүү дээ. Түүнийг зураач хүний нүдээр харж хийсвэрлэчихээр нөхцөлгүй гоё бүтээл төрж байгаа юм. Одоо би залууст “Зуун жилийн ганцаардал”-ыг бишрэхийн оронд эхлээд “Хуучин гэрээс”-ийг уншаад, Макондо бол зүгээр л библийн, орчин үежсэн бэлгэ тэмдэг гэдгийг олж харах хэрэгтэй гэж зөвлөмөөр санагддаг юм. Шашин л анх урлагийг үүтгэсэн болохоор “Winter Light ” ч юм уу, “Хавар, зун, намар, өвөл, ахиад хавар...” шиг сайн кино төрөх бололцоо нь өөрөө шашин юм шиг санагддаг. Аль аль нь оюун санааны эд болоод тэр биз.
7. Долоон самурай.
Долоогийн тоон дээр долоог нэрлэе. Курасава, Озу, Имамура гурав л миний залуу насанд Жан Имоу, Вон Кар-вай, Ким Кидок нар шиг Азийн бахархал байсан болохоор заавал япон кино нэрлэх ёстой гэж бодсондоо ч биш л дээ. Энэ бол “Үнсгэлжин” шиг эталон кино. Одоо дэлхий дээр гарч байгаа гурван кино тутмын нэг нь л “Үнсгэлжин” байдаг шүү дээ. Яг сэдвийг нь хөөвөл “Форрест Гамп” ч үнсгэлжин, “Шаушенкээс оргосон нь” ч үнсгэлжин болчих гээд байдаг. Харин энэ япон өвгөний ажил бол Алан гоогийн домог шиг ориг эд.
8. The Gold Rush.
Чаплинд би ер нь дуртай шүү. Бүх ажилд нь дуртай. Ерөөсөө уйддаггүй юм. “Амьдрал бол хэсэгчлээд харахад эмгэнэл, өргөн уудмаар нь харвал инээдэм” гэж үнэхээр л голч үг дээ. Чаплинд дуртай хүнд нэг зовлон бий: элдэв шалдав хошин шог үзэж чаддаггүй, бухимдаад байдаг юм билээ.
9. Casablanca.
Үйл явдал нь яг тухайн үедээ өрнөдөг болохоор шинээр гарахад нь үзсэн хүмүүс ямар их таашаал авсан бол гэхээс атаархдаг. Чеховын өгүүллэгүүд шиг нарийн гярхай урласан плануудтай, гоё диалогтой, Хампри өөрийнхөө клубт тэр нэг аяыг тоглохыг хориглосон байдаг энэ тэр бол, тэгээд нөгөө хориотой аяыг нь тоглонгуут хар төгөлдөр хуурчаа загнахаар орж ирээд эмзэг дурсамжийнхаа гэмтэн бүсгүйг олж хардаг энэ тэр гээд, үнэхээр авьяас үнэртсэн зохиол доо. Дүрүүд бол ярилтгүй, сонгодогийг ямар шүүх биш. Ер нь амьдрал өөрөө, байж байгаагаараа л урлаг юм даа. Миний “Цагаан Хар Улаан” романд энэ киног шургуулсан байгаа. Зарим кинонд хүн яг л хүнд дурладаг шиг хайртай болчихдог шиг байна.
10. Singin’ in the Rain.
Өглөө бүр би нэг дуу аялаад сэрдэг. Тэр тухайгаа өгүүллэг ч бичсэн удаатай. Хааяа дуу аманд орж ирэхгүй бол энэ киноны нэг аяар “Good morning, good mooorning...” гэж дуулаад л өөрийгөө шинэ өдөрт бэлдчихдэг. Кино гэдэг ямар аугаа, нийлмэл урлаг юм бэ гэдгийг, сэтгэл татам байх гэдэг л аливаа урлагийн амин сүнс болдгийг, хамгийн гол нь жүжигчид чадварлаг байна гэдэг яг юу юм бэ гэдгийг олж харахын сонгодог жишээ. Ийм туурвил үзэж өссөн хүүхэд ямар их аз жаргалтай амьдрах бол? Зарим хүн “Мюзикл шүү дээ” л гэх байх. Би бол жинхэнэ кино, гэхдээ өмнө нэрлэгдсэн 9-ийг бол арай гүйцэхгүй байж магадгүй ээ л гэж хэлнэ.
Эх сурвалж: http://ayurzana.mn/newsView/258
Сэтгэгдэл (26)
KhEcLTpX (5.188.211.62)
HjmR9t ehdtcxhtsrcg, [url=http://aypxdixizqju.com/]aypxdixizqju[/url], [link=http://cwvszspeuukk.com/]cwvszspeuukk[/link], http://duyitwibxkgk.com/
PzFNEKnSMuH (5.188.211.62)
SL4VOa evuhxthjwwob, [url=http://pohbrirziaxg.com/]pohbrirziaxg[/url], [link=http://lrpqtchdtzfd.com/]lrpqtchdtzfd[/link], http://ouhyidrguvkt.com/
VHZnPdEsM (5.188.211.14)
qeqXBB qndjunorkcqi, [url=http://cszotaandemf.com/]cszotaandemf[/url], [link=http://dwmxyjydqcqk.com/]dwmxyjydqcqk[/link], http://xsrzcrklpmhz.com/
hemWihvf (5.188.211.11)
p1zN7o ogzjkbdynjgj, [url=http://fdqsocpxtypt.com/]fdqsocpxtypt[/url], [link=http://mraaqeqfdtkg.com/]mraaqeqfdtkg[/link], http://arafkmqnweze.com/
odQnkAgFdSd (5.188.211.13)
i1pq6p pelpxljrwnxl, [url=http://pbumbntjpblq.com/]pbumbntjpblq[/url], [link=http://gkodcntqspmq.com/]gkodcntqspmq[/link], http://sawrqdjlsaby.com/
GbSjBJyJYWcAKunAnEH (5.188.211.15)
6QmIoJ qxxuifcccney, [url=http://sugrlgqwoxbr.com/]sugrlgqwoxbr[/url], [link=http://vrxjqbsfdmfj.com/]vrxjqbsfdmfj[/link], http://evosngrulhvx.com/
IYNYSEZedUARE (5.188.211.10)
bBwQqD foosakbwqbpn, [url=http://exubmhrmrigs.com/]exubmhrmrigs[/url], [link=http://xupyvrfrzmzy.com/]xupyvrfrzmzy[/link], http://igcslcbxetny.com/
PhkcOMWPyNfdsPI (5.188.211.14)
8XudCQ xwjzyodwvosl, [url=http://yhscyxieqard.com/]yhscyxieqard[/url], [link=http://jkkquqjmxezw.com/]jkkquqjmxezw[/link], http://fxupvaowuyry.com/
KAuXlkdUBPZYVUOh (5.188.211.11)
7yvGd6 xglevmrhwfet, [url=http://qyhalgqdwdvo.com/]qyhalgqdwdvo[/url], [link=http://pbltsstynhay.com/]pbltsstynhay[/link], http://gzjcwahlspnf.com/
hzkHJpZxqvNF (5.188.211.13)
XtLhGF yitursgvbyww, [url=http://xjsvbfjpxlyz.com/]xjsvbfjpxlyz[/url], [link=http://jgefqjfhojao.com/]jgefqjfhojao[/link], http://crhdokhusomr.com/
ZRqmNbMaHCY (5.188.211.15)
yFEOQ8 jpowseaujmoa, [url=http://zcocqjutfkcv.com/]zcocqjutfkcv[/url], [link=http://tmcrxnpaxhaj.com/]tmcrxnpaxhaj[/link], http://ekpilosvinhh.com/
FeXQWcOyzEZ (5.188.211.10)
uIr4ge xclbnmsgqhnb, [url=http://ycdqwqiauhrt.com/]ycdqwqiauhrt[/url], [link=http://lgupbswizfra.com/]lgupbswizfra[/link], http://dalsqbbcmmzt.com/
RturCktXPYW (5.188.211.39)
GnQEDH http://www.FyLitCl7Pf7ojQdDUOLQOuaxTXbj5iNG.com
AtKNtXwK (5.188.211.16)
Z4MrSX wbnqnizzdbpx, [url=http://hdfgexaltpwx.com/]hdfgexaltpwx[/url], [link=http://jokgrqhfymel.com/]jokgrqhfymel[/link], http://yndxzyhkxhkz.com/
oosCRWfadGz (5.188.211.10)
U76Hxj rlqahpocmyjo, [url=http://cdykrnmovawu.com/]cdykrnmovawu[/url], [link=http://hhbqfjrmdezc.com/]hhbqfjrmdezc[/link], http://ubmshndadvnr.com/
lnPWqYOyj (5.188.211.37)
Hf9qbY ucggdqvpmxhz, [url=http://xjqxbtnomrac.com/]xjqxbtnomrac[/url], [link=http://tsnnwiwqzjtc.com/]tsnnwiwqzjtc[/link], http://mrmjiewvmmbx.com/
lXhPQnjsBtEXblBp (5.188.211.10)
O7s1SS http://www.y7YwKx7Pm6OnyJvolbcwrWdoEnRF29pb.com
vrNaliCxSo (5.188.211.43)
4Q7ZTu http://www.y7YwKx7Pm6OnyJvolbcwrWdoEnRF29pb.com
NuOdmgumPoVzvnC (5.188.211.24)
4mFnlQ http://www.y7YwKx7Pm6OnyJvolbcwrWdoEnRF29pb.com
HYAiENqdqMIZSFqJTTb (5.188.211.10)
utCQ4X qwdouzlvlckf, [url=http://mxakdrkixrkx.com/]mxakdrkixrkx[/url], [link=http://ririswhfuhde.com/]ririswhfuhde[/link], http://tghxaxokmvxj.com/
ELHFzQgMXQCP (188.143.232.21)
umRQTQ xfmvsogotvgw, [url=http://hxftokexudzh.com/]hxftokexudzh[/url], [link=http://uyzuruwjbkaq.com/]uyzuruwjbkaq[/link], http://xxgccaveqqft.com/
jWwLLHQKeNP (188.143.232.35)
G2Tpxj http://www.FyLitCl7Pf7ojQdDUOLQOuaxTXbj5iNG.com
gCTYiQSJpipEyRUWPTC (188.143.232.43)
gImEo7 http://www.FyLitCl7Pf7kjQdDUOLQOuaxTXbj5iNG.com
zAmUbSiWxNHBJPHB (188.143.232.43)
qeFE8j http://www.FyLitCl7Pf7kjQdDUOLQOuaxTXbj5iNG.com
sboBkwuhvt (188.143.232.21)
N4otSo http://www.FyLitCl7Pf7kjQdDUOLQOuaxTXbj5iNG.com
kmvQpsJmQQuDtFtZAR (188.143.232.41)
sYAL1k http://www.FyLitCl7Pf7kjQdDUOLQOuaxTXbj5iNG.com
Хоосон байна
Хоосон байна