Сумдад агаарын тээврээр үйлчилж эхэлжээ

 

Монгол Улсын 160 гаруй суманд нислэг үйлдэх 9 хүний суудалтай жижиг оврын онгоцны эхний ээлж орон нутагт нислэг үйлдэж эхэлжээ.

 

Манай улсын 21 аймгийг 300 гаруй суманд хуваадаг бөгөөд сум нь Монголын Засаг захиргааны хоёрдугаар түвшний нэгж болж тухайн бүс нутгийнхаа төв нь байдаг. Монгол Улсын ихэнх сум улсынхаа нэгдсэн авто замын сүлжээнд холбогдоогүй. 1990 оноос өмнө аймаг тус бүрд сумдын хооронд “Царцаа ногоон” хэмээх Ан-2 маркийн онгоцоор нислэг үйлддэг байсан юм.

 

Агаарын тээврийн энэ үйлчилгээ 1990 оноос хойш байхгүй болсныг ийнхүү сэргээж байгаа нь олны талархалыг хүлээж байна.

 

О.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)