Ж.Нарантунгалагийн ээлжит тулааны тов гарлаа

 

        Холимог тулааны “Legend FC”, “One Championship” холбооны дэлхийн аварга асан, Монгол Улсын гавьяат тамирчин Ж.Нарантунгалагийн ээлжит тулааны тов гарлаа. Тэрбээр URCC холбооны 65.8 кг-ын дэлхийн аварга асан, Филиппиний тамирчин Эрик Келлитэй БНХАУ-д ирэх сарын 2-нд тулалдах юм. Э.Келли мэргэжлийн дэвжээнд 14 удаа тоглохдоо 12 ялж, хоёр ялагдсан аж. Тэрбээр UFC холбооны 70.3 кг-ын анхны аварга Ж.Пүлверийг 2012 онд ялсан нь карьерынх нь хамгийн том амжилтын нэг юм байна. Харин “Чингисийн цавчилт” хочит Ж.Нарантунгалаг гавьяат сүүлд “Ямамото армийн толгойлогч”, “Мистер тохой” хочит Бокү Коотэцүг боох мэхээр ялсан юм.

 

 

Б.Мөнх

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Tsogt (203.91.116.34)

    2016-07-03

    АМЖИЛТ ХҮСЪЕ...